Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.05.27/ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Дэд Ерөнхийлөгч Алейн Пилоу болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөх төслийн явцын талаар ярилцаж, цаашид эдийн засгийг төрөлжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч, эдгээр чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )