Удахгүй Нью Йоркт авто зам гарах үед утсаараа мессеж бичих нь хууль бус үйлдэл болох нь. Нью Йорк мужийн сенатад автомашины зам гарах үед утас зэрэг төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.
Хуулиар автомашины зам гарахдаа явган зорчигч мессэж бичих, захидал явуулах, тоглоом тоглох, гэрэл зураг авах, интернет ашиглахыг хориглох гэнэ. Хуулийг биелүүлээгүй тохиолдолд 25-50 ам.долларын торгууль ногдуулах бөгөөд хууль зөрчсөн этгээд 18 сарын дотор дахин ийм үйлдэл гаргавал 250 ам.долларын торгууль төлөхөөр заажээ.
Сэтгэгдэл ( 1 )
зам хөндлөн гарахдаа...