Турк алан хядагчдын эсрэг ажиллагааг Иракт эхлүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Турк улс алан хядагчдын эсрэг хуурай газрын болон агаарын ажиллагааг Иракийн хойд хэсэгт эхлүүллээ гэж Туркийн батлан хамгаалахын яам мэдэгджээ.

“Савар” ажиллагааны хүрээнд 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр пуужингийн болон агаарын цохилт өгсний дараа агаарын десантын бригадууд Иракийн хойд хэсэгт алан хядагчдын эсрэг ажиллагааг эхлүүлжээ. Ажиллагаанд АТАК нисдэг тэргийг ашиглаж байгаа гэнэ. Иракийн Хакурк бүс нутагт болж буй тус ажиллагаа алан хядагчид болон тэдний орогнож буй байрлалуудыг устгах зорилготой.

Туркийн агаарын хүчнийхэн Иракийн хойд хэсэг дахь Курдистаны ажилчны намын байрлалуудад цохилт өгч байна.

Анкара Курдистаны ажилчны намыг Туркийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй алан хядагчдын байгууллага гэж үздэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(155.4.39.118) 2019 оны 05 сарын 29

turkuud harin uursduu jinhene aluurchid kurduud erh chuluuguu oloh gd l zovj bgaa ard tumen

0  |  0
Top