Шотланд Их Британиас тусгаар тогтнох уу?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Шотландын засгийн газар тус улсыг Их Британиас тусгаар тогтнох талаар хоёр дахь удаагийн бүх ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг нийтэлжээ.

The Guardian хэвлэлд бичсэнээр, Шотланд Их Британийн бүрэлдэхүүнээс гарах эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулгыг 2021 оноос өмнө явуулах боломжтой гэж хуулийн төсөлд заасан байна.

Шотландын Ерөнхий сайд Никола Стержен энэ санал асуулга Шотландын иргэдэд “Европын үндэстэн“ байх эсвэл “Брекситийг хүчээр тулгуулсан” улс байх уу гэдэг сонголт хийх боломжийг олгоно гэж онцолжээ.

Өнгөрсөн жил Шотланд улс Их Британийн бүрэлдэхүүнээс хоёр дахь удаагийн санал асуулга явуулалгүйгээр гарах боломжтой гэж бичиж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top