ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Гордеев Монголын төлөөлөгчдийг энэ оны есдүгээр сард Оросын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форумд оролцохыг урьжээ.
Энэ талаар Гордеев Улаанбаатар хотноо болж буй Орос-Монголын засгийн газар хоорондын худалдаа-эдийн засгийн, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын 22 дахь удаагийн хуралдааны үеэр мэдэгдлээ гэж Оросын ТАСС агентлаг мэдээлжээ.
Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна гэж тэрбээр онцлоод засгийн газар хоорондын комиссын дараа дараачийн хуралдаанд бизнесийн хүрээний төлөөллийг оролцуулах санал тавьжээ. Ингэснээр хоёр улсын байр суурийг ойртуулах, бизнесийн хүрээнд харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж тэрбээр үзэж байна.
Дорнын эдийн засгийн форум Владивосток хотноо есдүгээр сарын 4-6-нд болно. Энэхүү арга хэмжээнд зургаан мянга орчим төлөөлөгч оролцох бөгөөд форумыг 1.3-1.4 мянган сэтгүүлч сурвалжлах гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Оросын алс дорнодоор дамжиж дэлхийд гардаг ч ёстой үлгэрийн далай байхаа, оросууд манай монгол ялначуудад сайхан молиго үнхүүлж байгаад хамраар газар хатгуулахаа мэдэж байгаа даа