Турк улс ОХУ-тай байгуулсан пуужин эсэргүүцэх С-400 систем худалдан авах тухай хэлэлцээрээс буцахгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.
С-400-гийн асуудлаар нэг ч алхам хойш хийхгүй гэж тэрбээр онцлоод байгуулсан хэлэлцээрээ биелүүлнэ гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүнээс гадна Турк улс АНУ-ын талаас ашигтай санал ирвэл ЗРК Patriot системийг ч мөн худалдан авахад бэлэн гэжээ.
Пуужин эсэргүүцэх С-400 системийн эхний ээлжийг энэ оны долдугаар сард нийлүүлнэ. АНУ-ын зүгээс энэхүү систем НАТО-гийн стандартад нийцэхгүй байна гэж мэдэгдэж, хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлэхийн сацуу Турк улсад F-35 шинэ загварын онгоц нийлүүлэхийг зогсооно хэмээн сануулаад байгаа билээ. Турк улс F-35 онгоцыг бүтээх АНУ-ын олон улсын хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд С-400 систем нь АНУ-ын F-35 онгоцонд ямар ч аюулгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )