БАЙНГЫН ХОРОО: Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн шийдвэрийг хүлээж авсангүй 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, зардлыг шийдвэрлэсэн УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм.

Тэгвэл байнгын хорооны гишүүд Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлтийг 100 хувийн саналаар дэмжсэнгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top