Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн цэц болон Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран зохион байгуулж буй “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын Бага хуралд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Европын Зөвлөлийн Венецийн комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Джанни Букиккио тэргүүтэй төлөөлөгчдийг /2019-6-05/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын Зөвлөлийн Венецийн комисстой хамтран “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж буйд баярлаж байгаагаа тэмдэглээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын Зөвлөлийн Венецийн комиссоос зохион байгуулж буй олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашид ч Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зэргээр Европын Зөвлөлийн Венецийн Комисстой харилцаа, хамтын ажиллагаагаа улам идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын үеэр Комиссын төлөөлөгчдийн сонирхсон зарим асуудал, тухайлбал, Монгол Улсад төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудал эрх зүйн хувьд хэрхэн зохицуулагдсан зэрэг асуудлаар харилцан ярилцав.

Сэтгэгдэл ( 0 )