УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2019.06.05/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Нэр дэвшигч Г.Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Мөн 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.
Сэтгэгдэл ( 0 )