С.Ганбаатар: Шоронгийн түлхүүрийг Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурав атгачихлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.


С.ГАНБААТАР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЗАХИАЛГАТАЙ ШИЙДВЭР ГАРГАДАГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ямар ажил амжуулав. Хэсэгтээ л нам гүм байлаа?

-Том тулааны дараа жаахан амс хийлээ. Сүүлийн үед намынхаа дотоод зохион байгуулалтын тал дээр анхаарч байна. Олон жил улс төрд зайгүй зүтгэсэн. Тийм учраас хувийнхаа амьдралыг цэгцлэх ажил их байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд би сонгуульд амжилттай оролцсон. Монголын ард иргэддээ маш их талархаж байгаа. Хоёр тэрбумтантай өрсөлдсөн. Ард түмэн мөнгөөр саналаа өгч хүүхдүүдийнхээ хувь заяаг худалддаггүй гэдгийг нотолсон сайхан сонгууль боллоо. Би “ялсан”. Тэд луйвардсан.

Энэ нь би ялагдсан гэсэн үг биш. Сонгуулийн санал хураалтын дүн маргааш өглөөний найман цаг хүртэл таг гацаж, улстөрчид луйвар, нүгэлд идэгдсэн гэдгийг илрүүлсэн сайхан сонгууль болсон. Монголын ард түмэн чинь сэтгэлээсээ сонголтоо хийсэн. Хоёр тэрбумтны эсрэг ингэж “ялалт байгуулна” гэж улстөрчид зүүдлээгүй байх.  Энэ бол Монголын ард түмэн ямар ухаалаг, хүчирхэг вэ гэдгийг харуулж байна. Би сонгуулийн дараа “Баярлалаа” аяныг зохион байгуулсан. Цаашид ард түмний энэ их итгэлийг хариулах болно. Улам их зүтгэх болно.

-Та Хэнтийд ажиллаад ирэв үү?

-Хэнтийд нөхөн сонгууль болно гээд МАХН-аас нэр дэвших Н.Энхбаяр даргын сонгуультай холбоотойгоор идэвхийлэн оролцож, 22 хоног ажиллаад ирлээ.

-Хэнтийн нөхөн сонгуулийн тов тогтоохдоо Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ. Нөхөн сонгууль болох эсэх нь эргэлзээтэй болчихлоо?

-Анх цэцэд хандсан нөхөр нь Д.Гантулга буцаад гишүүн болох ёстой гэдэг асуудлыг тавьсан. Тэр тавьсан асуудлын хүрээнд Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл асуудалд ямар ч хамааралгүй зүйлээр шийдвэр гаргалаа. Сонгуулийн хугацаа болохгүй байна, дээр нь нөхөн сонгуулийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан нь буруу. Төсөвт тусгах ёстой байсан гэдэг шийдвэр гарсан. Үүнийг хуулийн үндсээр нь ярих бол төсөвт тусгахдаа “Ирэх жил хоёр гишүүн хүчингийн хэрэг хийж магадгүй. Тэдний нөхөн сонгуулийг төсөвт тусгая” гэж тавих нь байна шүү дээ. Энэ цэцийн дүгнэлтээр бол. Тэгж улсын төсөвт ороогүй учраас нөхөн сонгууль болохгүй гэдэг шийдвэр гаргалаа. Энэ бол нүдний булай. Монгол Улсын төр дампуурсан байна. Монголын шүүх мафуудын барьцаанд орсноо ил тод харуулж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болох юм бол Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ард түмнээс шууд сонгодог болгоно гэж хэлж байсан. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ эрх мэдэлтэй болъё, шоронгийн олон түлхүүр олж авъя гэж зүтгээгүй. Монголын ард түмний хулгайлагдсан эрх мэдэл, өмчийг буцааж өгье гэж нэр дэвшиж байсан. Цэцийн шүүгчдийг ард түмний санал асуулгаар сонгодог болсон тохиолдолд цэцийн шүүгчид ингэж захиалгатай шийдвэр гаргаж чадахгүй шүү дээ. Цэцийн гишүүдийн заримыг нь Ерөнхийлөгч, заримыг нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд томилдог учраас ийм булай шийдвэр гаргаж байна. Энэ гурван хүний захиалгатай шийдвэр гаргадаг утсан хүүхэлдэйнүүд бол цэц. Энэ гурав бол Монгол Улсад дархлагдсан хулгайчид байх нөхцөл бүрдлээ гэсэн үг.

-Та Үндсэн хуулийн цэц захиалгатай шийдвэр гаргалаа гэж байна. Хэнийн захиалга гэж?

-МАНАН-гийн мафийн бүлэглэл захиалсан. Өөрөөр хэлбэл Хэнтийн сонгуульд жирийн ард түмнийг төлөөлдөг хүн гараад ирэх вий гэж ухаан алдатлаа айсан учраас тэд хойшлууллаа. Хэнтийн 42 дугаар тойргийн иргэдийн сонгох эрх хамгаалагдах ёстой. Хэнийг сонгох вэ гэдэг хэнтийчүүдийн эрх хэмжээний асуудал. Харин тэдний сонгох эрхийг эдлүүлэхийн төлөө бид тэмцэх ёстой. Тэгэхээр Хэнтийн нөхөн сонгууль болох ёстой.

-Та яагаад сүүлийн үед чимээгүй болчихов. Тэмцээд л, олон нийтэд дуу хоолойгоо хүргээд явж байдаг даа?

-Би 10 гаруй жил тасралтгүй тэмцсэн. Тагнуул, цагдаа, шүүх намайг хянадаг байсан. Би цэвэрхэн. Ямар ч хулгай хийгээгүй. Би цалингаас цалингийн хооронд л амьдарч ирсэн. Улс төрд анх орохдоо 13 дугаар хороололд орон сууцтай байсан. Одоо ч тэндээ байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нэг ухаараад харсан чинь хань ижил, үр хүүхдүүд маань миний мөрөөдлийн төлөө дэмжиж олон жил хамт явжээ. Тэд надаас болж хохирох ёсгүй. Иймд би хувийн бизнесээ хөл дээр нь босгохоор цаг гарган ажиллаж байгаа. Би технологийн салбарт хүч үзэж, цаг зарцуулж байна. Мөн намынхаа дотоод ажилд анхаарал хандуулж байгаа. Надад итгэлээ өгсөн намынхаа төлөө би ажиллах ёстой.

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жилийн хугацаа үлдлээ. Та Засгийн газрын ажилд хэр дүн тавих вэ?

-Маш муу ажиллаж байна. Хүмүүс цалин хөлсөөрөө бодит худалдан авалт хийх нь муудлаа. Долларын ханш нэмэгдлээ. Ажлын байр бий болсонгүй. Дундаж ангийг улам их зовоож байна. Энэ утгаараа ард иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн үйл ажиллагааг Монголын ард түмэнд ашигтай болгох шаардлагатай. Оюу толгойн талаар би олон жил ярьсан. Намайг “Чи чимээгүй байгаад өгөөч ээ. Оюу толгойн гэрээг зураад явуулмаар байна” гэж захиалгатай бичдэг байсан. Гэтэл одоо Оюу толгойн гэрээ зурагдаад үйл ажиллагаа нь яваад байна. Гэтэл ашиг байна уу. Засгийн газар Оюу толгойн гэрээг ашигтай болох талаас нь өөрчлөх ёстой. У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг номерын асуудал бол Оюу толгойн гэрээг Монголын ард түмний талд ашигтай болгох явдал. Эндээс ажлаа эхлэх ёстой байсан. Гэтэл яагаад жижиг сажиг зүйлтэй хөөцөлдөөд яваад байдаг юм бэ. Эрх ашгийн ямар нэг сонирхол байхгүй л юм бол том “тул”-тай нь шууд үзээч ээ. Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэрийг нэн тэргүүнд авч үз. Өөр бусад асуудлыг хоёрдугаарт тавих ёстой.

У.Хүрэлсүхийн бэрхшээлтэй асуудал нь мөнгө олох явдал юм байна. Өр зээлэндээ баригдаад дуусч байна. Засгийн газрын хийх ажил нь өрийг өрөөр сунгах ажил биш. Засгийн газар Оюу толгойн гэрээг өөрчилснөөр орлого орж ирнэ, ажлын байр бий болно, хүмүүсийн амьжиргаа нэмэгдэнэ. Энэ дээр анхаарах ёстой. “Бүхлийг шийдвэл бүхнийг шийднэ” гэдэг үгийг У.Хүрэлсүхэд хандаж хэлмээр байна.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед шүүгч нарыг “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн тавьж байсан. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Зоригийг “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн томилуулсан.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр зээлийн төлбөрт манай улс одоогоор 1.6 тэрбум ам.доллар төлөх ёстой гэсэн байна лээ. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Оюу толгойн гэрээний талаар  би олон жил ярьсан. Тэр үед Оюу толгойг магтан дуулж байсан хүмүүс одоо харин эсрэг ярьдаг болсон байна. Оюу толгойн гэрээн дээр хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт 400 тэрбум орчим долларын үнэтэй газар доорх баялгаа 00 гэж үнэлэхээсээ ичих хэрэгтэй. Энэ баялгаа эхлээд үнэлэх ёстой. Оюу толгойн гэрээ бол хөрөнгө оруулалтын гэрээ биш хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ. Бид баялаг, түүхий эдээрээ хөрөнгө оруулж байна. Рио Тинто экскаватор, мөнгө, ур чадвараараа хөрөнгө оруулалт оруулж болно. Гэтэл Монгол баялгаа өгчихөөд юу ч хөрөнгө оруулаагүй гээд тэдний оруулсан хөрөнгөний 34 хувийг зээлээр худалдаж авна гэдэг бол тэнэг зүйл.

Тухайлбал, хоол хийхийн тулд хоёр хүн нэг нь мах, нөгөө нь махны мод, заазуураараа хөрөнгө оруулалт хийгээд гуляш хийлээ гэж бодъё. Түүнийгээ зараад мөнгөө тэнцүү хувааж авах ёстой биз дээ. Гэтэл бидний оруулсан махыг 00 төгрөг гэж үзээд тэдний оруулсан махны мод, заазуураа 100 хувийн хөрөнгө оруулалт гээд бидэнд 34 хувь гэж худалдана гэдэг бол луйвар юм. С.Баярцогт, С.Баяр гэдэг хүмүүсийг би үзэн яддаггүй. Харин хэдхэн сая долларын ашиг сонирхлын төлөө хэдэн тэрбум долларын Монголчуудын эрх ашиг, ажлын байр, сайхан амьдрах боломжийг үгүй хийсэнд би эсэргүүцдэг.

Хоёрдугаарт, Оюу толгойд 400 тэрбум долларын баялаг, 33 сая долларын зэс, 1800 тонн алт бий. Энэ ордоо ямар ч үнэлгээгүй өгсөн. Энэ баялгаа бид үнэлэх ёстой. Мөн Рио Тинто компанийн үйл ажиллагаан дээр бид хяналт байхгүй байна. Тийм учраас тэд зарцуулсан хөрөнгөө дур зоргоороо нэмсэн тайлан үзүүлдэг. Алтаа өгчихөөд бидэн шиг өрөнд ордог тэнэг улстөрчидтэй орон байхгүй. Оюу толгойд Монголыг төлөөлж байгаа Н.Багабанди тэргүүтэй Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд амралтанд байгаа юм уу эсвэл хяналттай байгаа гэдэг нэр зүүгээд жилдээ хагас сая доллар аваад луйвар хийгээд байна уу гэдгийг ярих цаг болсон. Олон жил ярилаа. Миний залуу насны 14 жил энэ асуудлыг ярихад зориулагдлаа шүү дээ

-Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг чөлөөллөө. Үүнийг шүүмжлэх хүмүүс бий. Таны тухайд?

-Би шүүмжлэлтэй хандаж байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед шүүгч нарыг “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн тавьж байсан. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Зоригийг “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн тавьж томилуулж байсан. Би ч өмнө нь энэ талаар ярьдаг байв. Одоо тэр шүүгч томилдог, шоронгийн түлхүүр атгадаг байдлыг Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурав авчихлаа.

Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Монголын ард түмэн шүүгчээ сонгодог болох ёстой гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ бодол маань хэвээрээ байгаа. Социализмын үед Ардын Их хурлын депутатуудыг сонгочихоод шүүгч нарыг мөн ард түмэн сонгодог байсан. Би шинэ зүйл яриагүй. Шүүгч нарыг ард түмэн сонгодог асуудал өмнө нь байсан зүйл шүү. Өнөөдөр өөрийг нь тавьсан улс төрчдөд таалагдах гэж ажиллахын оронд ард иргэддээ таалагдаж ажилладаг байхыг би хүсч байгаа.

-Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлтүүд оруулах шаардлагатай гэж үзэж байна?

-Миний оролцдоггүй юм гэж бий. Эрүүгийн хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг асуудлыг сайн мэдэхгүй. Би уул уурхайн асуудал, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Усны тухай хууль, Бэлчээрийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль дээр өөрөө хууль санаачлаад ярьдаг байсан. Дээрх асуудлуудаар би мэргэшсэн. Харин Сонгуулийн тухай хууль дээр би оролцдоггүй. Гэхдээ ганцхан зүйлийг хэлье. Энэ 76 гишүүн “Би дахиж яаж сонгогдох вэ” гэдэг нүдээр харж, сонгуулийн хуулийг битгий “сохлоорой”. Сонгууль өгөх гэж байгаа сонгогчид яаж 60 мянгадуулахгүйгээр эрх чөлөөтэй сонгуулиа өгдөг болох вэ гэдэг нь чухал байна. Сонгогчдод ээлтэй, эрх ашгийг нь хангасан хууль батлах ёстой.

-Сонгууль будлиантай боллоо гэдэг хардлага шүүмжлэл гардаг. Энэ тал дээр гуравдагч хүчнүүдийн хяналт чухал санагддаг?

-Сонгууль бол Монголын ард түмэнд өөрөө өөрийгөө эзэн гэдгийг баталгаажуулж байгаа үйл явц шүү дээ. Гэтэл Монголын ард түмнийг уул уурхайн баялагт эзэн суусан мафиуд удирдаж байна гэдгийг олон жил нотоллоо. Ард түмэн залхаж бууж өгөх тал руугаа орох гээд байна. Энэ буруу юм. Сармагчинд гадил жимс, мөнгө хоёрыг өгөхөд сармагчин гадил жимсийг сонгож авдаг. Яагаад гэвэл сармагчин энэ мөнгөөр илүү олон гадил жимс худалдаж авна гэдгийг мэддэггүй учраас. Тэгвэл Монголын сонгогчдод 60 мянган төгрөг эсвэл өдөр болгон 60 мянган төгрөг олдог уул уурхайн баялгыг, эрх мэдлийг нь та нарт өгье гэдэг хоёр сонголтыг өмнө нь тавихад дөрвөн жилдээ нэг удаа 60 мянган төгрөгийг сонгоно гэдэг бол бид дампуурсан байна. Энэ улс төрийн мафуудын эсрэг бид үгүй гэж хэлэх ёстой. Яагаад бид ажилгүй, ядуу байна вэ. Монголын ард түмнийг энэ үндэстэн дамнасан корпорацуудтай нөхөцсөн нөхдүүдэд бид дээрлэхүүлж ханалаа. Энэ янзаараа Монголын ард түмний ирээдүй бүрхэг болно. Увсын баруун хязгаар цэлийсэн нефть, өмнийн говь алт, зэс, нүүрс гээд асар их баялагтай байна. Монгол даяараа эрдэнэсийн баялаг дээр байна. Дээр нь гуравхан сая хүн амьдарч байгаа. “Бух байгаад эдлэхгүй, буян байгаад хэрэглэхгүй бол адгийн тэнэг” гэж хэлдэг. Бид уул уурхайн баялагтаа эзэн байх ёстой. “Оюу толгойн гэрээ ашиггүй болсон нь үнэн. Энэ нь бидэнд том сургууль боллоо” гэж ярьдаг. 400 тэрбум долларын үнэтэй уул уурхайн курст суудаг улс энэ хорвоод хаана ч байхгүй. Оюу толгойн гэрээ бурхны зарлиг биш өөрчлөх боломжтой.

-2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болно. МАХН энэ сонгуулийг хэрхэн харж байна?

-Манай нам 2020 онд ялна. Бид ялахаас өөр аргагүй, гарц гаргалгааг санал болгож байна. МАХН-аас санал болгож байгаа Шинэ дээд хуулийн төсөлд уул уурхай баялгийг ард түмэндээ дундын өмч гэж өмчлүүлье гэдэг санаачлага гаргаж байгаа. Оюу толгойн 400 тэрбум долларын үнэтэй алт, зэс бол хэний ч өмч биш. Төрийн мэдэлд гээд заачихсан. УИХ-ын 76 гишүүний өмч болгочихсон. Тэгвэл би үүнийг өөрчилж, гурван сая хүний дундын өмч болгоё гэж байгаа. Бид ийм гарцыг санал болгоно. Монгол орны хамгийн том бэрхшээл бол сайд дарга нар хулгай хийдэг байдал. Сайд, дарга нар улстөрчдийг шүүдэг шүүгч нарыг улстөрчид тавьдаг биш, ард түмэн тавья гэж байгаа юм. Хоёрдугаарт, МАНАН ард түмнийг ажилгүй, орлогогүй, хүнд байдалд орууллаа. Одоо гэр бүлийн салалт ядуурал, дээд хэмжээндээ хүртэл нэмэгдлээ. Бид ялаад эрх мэдэлтэй болъё гэж байгаа юм биш. Бид ард түмэнд өмчийг нь өгөх гэж эрх мэдэлтэй болъё гэж байгаа. МАНАН-гийнхан өөрсдөө өмчтэй, уул уурхайн лицензтэй, шүүх засаглал, шоронгийн түлхүүрийн эрх мэдлийг авъя гэж сонгогдож байна. Бид ард түмэнд эрх мэдлийг нь өгье гэж сонгогдохыг зорьж байна. Ялгаа нь энэ.

Миний итгэдэг н.Инжинаш гэдэг найзыг хандив өгье гэдэг нэрийдлээр манайх руу оруулсан. Би гэртээ энэ хүн орж ир, энэ нь битгий орж ир гэж хэлж чадахгүй шүү дээ. Хоёр хүнтэй гурвуулаа орж ирсэн. Тэр дунд нь Солонгос хүн байна гэдгийг ч ажиглаагүй. Би мэдсэн байсан ч “Энэ Солонгос хүнээ гаргачих. Хоёулаа ороод ир” гэж Монгол хүний хувьд хэлж чадахгүй.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр таныг гадаадын иргэнээс мөнгө авсан гэх бичлэг цацагдсан. Тухайн үед юу болсон юм бэ?

-Би Монголын ард түмнээс хандив гуйж авсан хүн. Миний хоёр өрсөлдөгч бол ард түмнээс хандив гуйгаагүй, тэд аль хэзээний гуйх шаардлагагүйгээр дээрэмдсэн байсан. Гуйх бол хулгайлахаас хамаагүй дээр зүйл. С.Ганбаатар миний хамгийн сул тал бол мөнгөгүй. Гуйлга гуйж байгаа нь намайг олзлох шалтгаан болсон. Энэ гуйлт дундуур, миний итгэдэг н.Инжинаш гэдэг найзыг хандив өгье гэдэг нэрийдлээр манайх руу оруулсан. Би гэртээ энэ хүн орж ир, энэ нь битгий орж ир гэж хэлж чадахгүй шүү дээ. Хоёр хүнтэй гурвуулаа орж ирсэн. Тэр дунд нь Солонгос хүн байна гэдгийг ч ажиглаагүй. Би мэдсэн байсан ч “Энэ Солонгос хүнээ гаргачих. Хоёулаа ороод ир” гэж Монгол хүний хувьд хэлж чадахгүй. Ингээд н.Инжинаш надад хандив өгсөн. Ирээд нам дээрээ хүлээлгэж өгсөн. Би ямар ч хууль зөрчөөгүй. Хууль зөрчсөн юм шиг сөрөг хүчнийхэн пиардаж эхэлсэн. Өнөөдөр дахиад сонгууль болох юм бол би дахиад найз, нөхөд ард түмнээсээ хандив гуйна. Ном ёсоор нь нам дээрээ хандив хүлээн авах эрх бүхий хүндээ хүлээлгэж өгнө. Харин хууль бус үйл ажиллагаа явуулсан юм шиг тэд намайг гүтгэсэн. Ер нь сонгуулийн өмнө намайг маш их гүтгэдэг. Гэтэл сонгууль дуусахаар чимээгүй болчихдог. Тэгэхээр Монголын ард түмэн маань энэ асуудлыг ойлгож байгаа байх.

-н.Инжинаш хэн нэгний захиал­гаар ажилласан гэсэн үг үү?

-Энэ хүн ямар нэгэн нээнтэгэнд орсон байх гэж бодож байна. Цагдаа шүүхэд нь би шалгуулахаар өгсөн. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь тагнуулынх. Хоёр өрсөлдөгч маань энэ ажлыг зохион байгуулсан. Надад бүх мэдээлэл нь бий. Тухайн үед манай гэр рүү сум явуулсан, айлган сүрдүүлэх ажиллагаа хийсэн. Би ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Гэтэл төр нь тагнуултайгаа хамтарсан ийм гүтгэлгийн чанартай үйл ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс нь одоо шоронд орсон байгаа.

-Танай гэрт орж ирж, зохион байгуулалттай ажиллагаа явуулсан хэргээр үү?

-Яг ямар хэргээр орсныг мэдэх­гүй. Ямартай ч миний эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байсан тэр хүмүүс одоо шоронд орсон байгаа. Төрийн тэргүүний төлөө өрсөлдөж байгаа хүнээ гүтгэн доромжилж, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг газар Монголоос өөр байхгүй. Монголын тусгаар тогтнолын төлөө асуудал ярьж байгаа болохоос биш ганцхан С.Ганбаатарын тухай асуудал яриагүй шүү дээ. 

 

Сэтгэгдэл ( 63 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөв зөв(103.57.94.15) 2019 оны 06 сарын 25

Шоронгийн түлхүүрийг хэр урт удаан хугацаанд атгадаг юм болдоо. Харж л байхаас

0  |  0
жамаараа л хийж байх(103.57.94.15) 2019 оны 06 сарын 25

Ганбаатар хулхи нь ч хулих. Гэхдээ голтой юм хэллээ Айдйстай нөхөд чинь чаддаг л юм бол шоронгийн түлхүүрийг гартаа оруулахыг бодох биз дээ ккк

0  |  0
Kkk(202.126.89.138) 2019 оны 06 сарын 22

Khulkhi gardaa chamd itgekh khun baikh uu

0  |  0
Босоо биш(59.153.115.45) 2019 оны 06 сарын 19

Энэ С Ганбаа чн хулхи !! Тэр жил иргэдийн тэмцлийн үр дүнд БОРОО ГОУЛД -иас 350,0 сая ам долларыг манай улсад өгөхөөр болсон. Тэхэд энэ худалч тэнд их роольой болж харагдах жүжиг тавиад тэмцлийг саармагжуулж орхиод Швецарт хуралтай боллоо гээд алга болсон!! Швецарруу яахаараа хошигруулагчид явдаг билээ. Асуудал тодорхой биздээ.МАХН бол МАНАН-гийн төрсөн ах нь МАХН-д босоо хочтой хульх Гамбаа мэт хошигруулагчид цөөнгүй бийшдээ

0  |  0
Зочин(202.21.118.174) 2019 оны 06 сарын 19

Босоо чигээрээ байгаарай Ганбаа!!! Ард олон итгэж байгаа шүү!

0  |  0
Zochin(202.21.118.174) 2019 оны 06 сарын 19

Яах аргагүй, монголын ард түмний өмнөөс дуугарч тэмцэж яваа, худалдагдаагүй ганц улс төрч дөө

0  |  0
hhhhhh(66.181.181.155) 2019 оны 06 сарын 17

muu bosoo ganbaatar buyu bosson boov mini bitgii soliorood bai l daa.

0  |  0
Зочин(202.126.89.163) 2019 оны 06 сарын 17

Шинэ манан бүр маффийн шинжтэйгээр байгуулагдсан шдээ

1  |  0
ЗОЧИН(103.206.195.52) 2019 оны 06 сарын 18

эх оронч, шударга, жинхэнэ монгол эр хүн шүү.

1  |  1
Zochin(213.127.38.116) 2019 оны 06 сарын 16

Zailaa hudalch mini

0  |  0
ККК(64.119.26.224) 2019 оны 06 сарын 16

ЗА ЭНЭ БИД ХОЁР ЮУГАА МЭДДЭГИЙН. ШААААЛ ХУДАЛЧ ХУЛХИДАГЧ. НАЯН ХУДАЛЧ ЧИНЬ ЯМАР Ч СУРГУУЛЬ СОЁЛ ТӨГСӨӨГҮЙ АНГЛИД ХАР АЖИЛ ХИЙЖ ИРСНЭЭ ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨӨД ИРСЭН ГЭЖ ХУЛХИ ДИПЛОМ ГАРГУУЛЖ БАЙСАН ГАР ЯМАР Ч ХУЛГАЙГ ХИЙХ МАГАДЛАЛТАЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧ ЦӨӨВӨР Ш ДЭЭ. ДУУГҮЙ ДАЛД ОР. ЯРИХ ХЭНЭЭТЭЙ ДУХ ХАД РУУ ХАРААД ЯРЬЖ БАЙВАЛ ТААРНА

1  |  1
Битгий шаа муу гомо (103.212.119.10) 2019 оны 06 сарын 21

Ингээл шаагаад байдын писдаа чинь

1  |  0
Битгий шаа муу гомо (103.212.119.10) 2019 оны 06 сарын 15

Ингээл шаагаад байдын писдаа чинь

0  |  0
Битгий шаа муу гомо (103.212.119.10) 2019 оны 06 сарын 15

Ингээл шаагаад байдын писдаа чинь

0  |  0
we(103.212.118.108) 2019 оны 06 сарын 14

chamaig avaachij hiindee aajii

0  |  0
Zochin(77.248.124.240) 2019 оны 06 сарын 14

Shar hadandaa ochij hevt

0  |  0
Zochin(77.248.124.240) 2019 оны 06 сарын 14

Zailaa shar harahdaa och

0  |  0
ананд(202.131.225.214) 2019 оны 06 сарын 14

Ганбаатар бол худлаа хөгийн гар. Нам нам дамжиж мөнгөн дээр тохирч амьдардаг.Одоо Н.Энхбаярыг дагаад бүх иргэнд үнэгүй байр олгоно. сургууль цэцэрлэг оюутан гээд бүгдийг нь үнэ төлбөргүй болгоно ч гэх шиг тэнэг тэнэг юм яриад л. Амьдралдаа бараг ажил хийж үзээгүй юм байна лээ. Яаж амьдардагий

0  |  0
ананд(202.131.225.214) 2019 оны 06 сарын 14

Ганбаатар бол худлаа хөгийн гар. Нам нам дамжиж мөнгөн дээр тохирч амьдардаг.Одоо Н.Энхбаярыг дагаад бүх иргэнд үнэгүй байр олгоно. сургууль цэцэрлэг оюутан гээд бүгдийг нь үнэ төлбөргүй болгоно ч гэх шиг тэнэг тэнэг юм яриад л. Амьдралдаа бараг ажил хийж үзээгүй юм байна лээ. Яаж амьдардагий

0  |  0
ЖЕНКО(66.181.161.41) 2019 оны 06 сарын 17

ЭНХБОЛД ПИЗ БАЯН ӨЛГИЙД ЛУЙВАРДААД ИЙМ ЮМ БОЛСОН ӨӨРӨӨ Ч ГАРЧ ЧАДААГҮЙ ЭНХБОЛД ЛАЛАР ТИЙМ ХИЙГЭЭГҮЙ БОЛ ГАНБААТАР ЧИГЭЭРЭЭЭ ГАРАХ БАЙСАН ДАА

6  |  0
Mgl (172.58.136.122) 2019 оны 06 сарын 16

Jenko mafiin geshuunees gambaa iluu erinhiilugch boloh baisan mongol hogond hutgaldsaar

3  |  0
Zochin(213.127.38.116) 2019 оны 06 сарын 16

Naadah chin aimaar gardaa galzuu emnelegt baih estoi hun

0  |  2
Zochin(213.127.38.116) 2019 оны 06 сарын 16

Tseverlegch baisnaa Angild sursan geed zaldag nuhurduu

0  |  2
Zochin (182.211.206.108) 2019 оны 06 сарын 16

Odoo bolovsrolgvi humuusig songohoo bolii.Neeree ene chinb buruu shadhintan.

0  |  2
хай яааа(202.9.43.49) 2019 оны 06 сарын 16

худлаа шүү сүгсэлзүүр ганбаа , м.энхболдоос 5 тэрбумыг аваад тохиролцож ялагдсан юм байн а лээ. тэрнээс хойш нам болсон , инчеоны буудал дээр туслахдаа цүнх саваа бариулцан ярвалзсан амьтан явж байна гэсэн , ард түмэн хуурагдаал , хахууль аваагүй шударгаараа бол энэ юу гэж улайм цайм луйвардуулчаад дуугүй болохов , ойлгомжтой асуудал

1  |  3
сс(203.91.115.40) 2019 оны 06 сарын 14

энэ одоо юу гээд бга юм бол

1  |  1
Mngl(202.9.44.0) 2019 оны 06 сарын 16

Ex oronchoo demjine ard tvmen,xarin door zarim myylagch nar barahgvi bhuu

3  |  1
zochin(64.119.20.174) 2019 оны 06 сарын 16

ene odoo baidag yum uu solongost muunii pastor hiideg gej sonsson shdee

1  |  3
Zochin(77.248.124.240) 2019 оны 06 сарын 16

Meregliiin hudalch / pathalogical/ hundee , bas hudlaa hoshigruulj baigaad ih hurald suuchih sanaatai .humuusee bitgii itgeerei ene zalitai nuhurt

2  |  3
Мм(103.229.121.206) 2019 оны 06 сарын 14

За чи зайл

2  |  3
Admin(162.247.74.202) 2019 оны 06 сарын 16

Сонгуулиар БНСУ-н иргэнээс дэмжлэг үзүүлнэ гээд 50 сая воны авилгал авсан энэ хэрэг яагаад шийдэгдэхгүй байна МАНАНгын нэг салбархай юм бишүү энэ чинь

2  |  3
Зочин(150.129.140.37) 2019 оны 06 сарын 16

БАРЗАЙСАН СЭТГЭЛТЭЙ ЛҮД ЮУГАА УЛИАД ЭХЛЭВЭЭ

2  |  4
Зочин(150.129.140.37) 2019 оны 06 сарын 16

БАРЗАЙСАН СЭТГЭЛТЭЙ ЛҮД ЮУГАА УЛИАД ЭХЛЭВЭЭ

1  |  3
НАРАНБАТ(185.162.229.116) 2019 оны 06 сарын 16

н.ЭНХБАРЯГ САЙД ДАРГА БАЙХАД АЙМШГИЙН АРААТАН ГЭЭЛ БАЙСАН ОДОО НИЙЛЦЭН САЙД ДАРГА БАЙГАА ХҮМҮҮСРҮҮГЭЭ ДАЙРААЛ НЭР ХҮНТЭЙ БАЙГАА ХҮМҮҮСРҮҮ ДАЙРЧ ОЛОНД ТААЛАГДАЖ МАРТАГДАХГҮЙ ГЭСЭН САНАА БАЙХОО ИЧИХ НҮҮРГҮЙ УРВААЧ ХААНА АШИГ ӨГНӨ ТЭНД ЯВЖ БАЙДАГ НЬ ИЛЧЛЭГДСЭН

2  |  3
СҮРЭНБАЯР(31.220.0.225) 2019 оны 06 сарын 16

СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ГАРААЛ ИРХИЙН АЦ ЧИНЬ

2  |  4
zochin(66.181.179.152) 2019 оны 06 сарын 16

ZA ENE NUKHUR GONSHIGONOOD EKHELLEE, GEGEEN TSARAY GARGASAN KHULKHI DURAK DAA

2  |  4
zochin(66.181.179.152) 2019 оны 06 сарын 16

ZA ENE NUKHUR GONSHIGONOOD EKHELLEE, GEGEEN TSARAY GARGASAN KHULKHI DURAK DAA

2  |  2
zochin(66.181.179.152) 2019 оны 06 сарын 16

ZA ENE NUKHUR GONSHIGONOOD EKHELLEE, GEGEEN TSARAY GARGASAN KHULKHI DURAK DAA

2  |  3
ЭНХТУУЛ(163.172.11.200) 2019 оны 06 сарын 16

UGAASAA TURIIN 3 UNDURLUG BGAAZDEE ENE GURAVT SHUUD BUSAARAA BUKH ERKH MEDEL BGAA HARINCH ZUV HUNII GART ERKH MEDEL ORJ CHI BOLON CHINII DARGA ATGAVAL ENE ULS AHIJ SEHEHGUI

2  |  1
хиншүү(51.75.71.123) 2019 оны 06 сарын 16

ХИНШҮҮ ГАНБАА ХЭЦҮҮ ОЧИСОН ГАЗАРТАА БАЛАГТАЙ ОДОО ӨЛСӨГЛӨН ҮНЭГ ШИГЭЛ БАЙГАА БАС ТОМ ТОМ ЯРИЧИЖЭЭ ШОРОНГИЙН ТҮЛХҮҮР МҮЛХҮҮР ЧИХ ШИГХАХАХАХ

3  |  3
зориг(195.206.105.217) 2019 оны 06 сарын 16

өөрийнхөө түүхийг худла зохиодог хүнчдээ гэцүүдээ бас оймсонд хавчуулагдах гэсэн юм байхдаа

3  |  4
Ганбаа(183.177.99.94) 2019 оны 06 сарын 16

би ийм урваач хүмүүсд итгэдэггүй Н.Энхбаяр хадны мангаа гээл гудамжинд гүйгээд байсан одоо миний дарга гээл заваан

3  |  3
манан(202.179.24.148) 2019 оны 06 сарын 19

оюу толгойг монголчуудад ойлгуулж өгсөн хүн уул уурхайн тал дээр ярьсан ярьж байсан болгон нь үнэн байсан харамсалтай нь энэ цаг үеийн ард түмэн хүмүүс ойлгосонгүй ойлгуулахгүй байх бүх нөхцөл бололцооог үе үеийн эрх баригөчид хийж чадсан даа....новш гэж... чамд чиний гэр бүлд сайн сайхан амьдралыг хүсье

6  |  1
манан(202.179.24.148) 2019 оны 06 сарын 16

оюу толгойг монголчуудад ойлгуулж өгсөн хүн уул уурхайн тал дээр ярьсан ярьж байсан болгон нь үнэн байсан харамсалтай нь энэ цаг үеийн ард түмэн хүмүүс ойлгосонгүй ойлгуулахгүй байх бүх нөхцөл бололцооог үе үеийн эрх баригөчид хийж чадсан даа....новш гэж... чамд чиний гэр бүлд сайн сайхан амьдралыг хүсье

4  |  1
үнэн хаана байна(66.181.179.140) 2019 оны 06 сарын 16

өөрөө жинхэнэ пиарчин.Хүнд таалагдах юм олж хэлж харин чадна.Гэхдээ найдвартай хүн гэж үзэх болоогүй.

3  |  3
зочин(211.36.144.246) 2019 оны 06 сарын 17

худлаа хуцаадл явна. бас нэг эбэ.

3  |  3
Chuka(172.58.43.188) 2019 оны 06 сарын 16

Ta Batzandan Bold OyunErdene nartai mur zeregtsen temtseh yostoi tegsengui. Tegeheer nuguu taliin hun buyu manangiin tald orjee.

5  |  3
zail(202.126.89.248) 2019 оны 06 сарын 16

Ene muu dulzen odoo zail adgiin shaar. Eniig alax xeregtei. Xeruuliin buzar maxn sunusun

2  |  4
Зочин (103.26.195.211) 2019 оны 06 сарын 16

Худалч минь чи оюутолгой гэж популист орилсоор байгаад монголын ард түмний талд нэртэй цаад талын дэмжсэн бодлого явуулсан луйварчин худалч нөхөр. Чи юу ч хийж чадахгүй новш.

3  |  5
Top