Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслыг УИХ-д өргөн бариад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойших 27 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдсэн. Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд байнга яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж УИХ-д ирүүлж байсныг үе үеийн УИХ анхааралдаа авч, 2011, 2012 онуудад УИХ-ын зарим гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж байв.
Тухайлахад, 2013.02.08-ны өдрийн УИХ-ын даргын 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, УИХ-ын даргын 2015 оны 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн боловч тухайн үеийн УИХ бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэн баталж амжаагүй юм. Улмаар 2016 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах зорилгоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан бөгөөд ажлын хэсгийн судалгааны үр дүнд Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Тус ажлын хэсгээс шаардлагатай гэж үзсэн асуудлаар үндэслэл, тайлбар бүхий 46 заалттай тайлан, санал гаргасан байдаг.
Энэ үндсэн дээр 2017 оны тавдугаар сард УИХ-ын даргын 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулан байгуулав. Ажлын хэсгээс 2017 онд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327 375 иргэнээс 5 584 832 нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнг нь нийтэд мэдээлэн архивын баримт материал бүрдүүлсэн байна. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурлуудад дурдсан дүгнэлт, санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэн дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр дөрвөн багц асуудлын хүрээнд 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байна.
* * *
ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ
ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед энэ саналд 263389 иргэн санал өгснөөс 180504 иргэн буюу 68.5 хувь нь дэмжсэн байна. Харин зөвлөлдөх сана асуулгаар "Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хуралд хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудал"-ыг I шатны санал асуулгад оролцогчдын 94.5 хувь, II шатны санал асуулгад оролцогчдын 89.4 хувь нь тус тус дэмжжээ.
* * *
ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ,
ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД
Парламентын болон хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан дэглэмтэй Бельги, Итали, Англи, Португали, Грек, Словак, Чех, Польш, Румын, Литва зэрэг 21 улсад сайдыг зөвшөөрөх эсэхээр бус харин Ерөнхий сайд, сайд нар, Засгийн газрын хөтөлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эсэх эсуудлаар санал хураалт явуулдаг байна.
Зөвлөлдөх санал асуулгын судалгааны I шатны судалгаанд оролцогчдын 88.9 хувь нь, харин II шатны судалгаанд оролцогчдын 87.9 хувь нь төрийн жинхэнэ алба мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, төрийн албан хаагчийг сонгуулийн үр дүн, улс төрийн үзэл бодлоос нь хамаарч ажлаас халахгүй байхыг дэмжжээ. Мөн энэ хоёр шатны судалгаанд оролцогчдын дийлэнх олонх нь Төрийн албаны зөвлөлийн хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулиар хамгаалахыг дэмжсэн учраас Зөвлөлдөх зөвлөлөөс энэ асуудлыг "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шууд тусгах боломжтой" гэж зөвлөсөн байна.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, хумих чиглэлээр ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Харин Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэхээр тусгагдсан дээрх заалтыг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд тусгажээ.
Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж,
хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд
Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын 72.5 хувь нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх нь зүйтэй гэсэн санал өгчээ. Түүнчлэн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон 267096 иргэний 191262 нь буюу 71.6 хувь нь энэ саналыг дэмжсэн байна. Мөн хойд болон өмнөд Европын загварын улсууд болон пост социалист орнуудын шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүний тоонд хийсэн судалгааг харгалзан үзжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2-т заасан "хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй" гэдэг шаардлагыг задалж тодорхойлоогүйгээс хууль үйлчилж эхэлснээс хойш Цэцийн гишүүн нь хууль төдийгүй бусад мэргэжлийн хүн байхыг зөвшөөрч, мэргэшсэн байх шаардлага тавьдаггүй практик тогтсон. Европын Үндсэн хуулийн шүүгчид ихэнхдээ нэр хүндтэй шүүгчид, хуульчид, хууль зүйн сургуулийн профессоруудаас бүрддэг байна.
Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой
холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд
Сэтгэгдэл ( 3 )
ийм өөх ч биш булчирхайч биш өөрчлөлт хийж яахын бүх ард түмнээр хэлэлцүүлээч.хуучин тогтолцоог хадгалж үлдэх гэсэн явуургүй аргаа болио уих гишүүдээ монгол улсаа бодох цаг болж өөрсдөө төрд шургалж үр удмаараа төрд байж байх шунал чинь агуулагдаж байна. одоо болно.хөгийн лүндаа минь больё .
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
УИХ-ын гишүүн нь давхар дээлгүй байх ёстой. Энэ давхар дээл гэгч нь маш буруу гэдэг нь нотлогдлоо шүү дээ.