“Оточ” Ж.Амарсанаа иргэдийн эрүүл мэндээр бизнес хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

-Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхдөө, АН-ын удирдлагууд гишүүндээ анхаарал хандуулах цаг нь болжээ-

Бид сүүлийн хэдэн жил “Эдийн засгийн алуурчин” гэж ярьдаг байсан бол өдгөө “Оточ маарамба” сургууль төгссөн “Оточ” Ж.Амарсанааг “Эрүүл мэндийн алуурчин” хэмээн нэрлэж болохуйц мэдээллүүд цөөнгүй байна. Учир нь аливаа ард түмний мөнхийн шалтгаан нь эрүүл мэнд байдаг. Ийм л мөнхийн шалтгаан дээр дөрөөлөн бизнес хийдэг нөхөр бол Ж.Амарсанаа гэдгийг сүүлийн үеийн олон баримтууд харуулах боллоо. Нэг их олон гадны нэртэй сургууль төгссөн гэх шошго наасан энэ нөхөр гадны төсөл оруулан ирж, таньж мэдэхгүй эм тариаг монголчуудад туршсан гэх маргаан шүүх хяналтын байгууллагаар яваад чимээ намдаасныг ч бид мэднэ.  

Чухам ямар нөлөөгөөр Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж байсан гэдгийг мэдэх юм алга. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол Анагаахын захирал асан Г.Батбаатар, МАН-ын нөлөө бүхий гишүүний гэр бүлийн хүнтэй хамтран ажилладаг төдийгүй хамтран төсөл хэрэгжүүлсэн гэх эх сурвалжийн мэдээллээс харвал МАНАН бүлэглэлийн дэмжлэгээр Дэд сайдын суудалд заларсан байх өндөр магадлалтай.

Ж.Амарсанаа өөрийнхөө бизнесээс болж салбарынхаа сайдаар ажиллаж асан Н.Удвалтай хүртэл муудалцаж байсныг бид мэднэ. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон сайдын бодлогыг сөрж, улс төрийн тоглолт хийх болжээ. Өөрийнхөө бизнесийн төлөө хүн ардынхаа эрүүл мэндэд заналхийлээд явж байгаа энэ нөхөрт яагаад арга хэмжээ авахгүй байна гэх асуултын хариуг ард түмэн нэхэх болсон. Ж.Амарсанаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт бодлого тодорхойлох нь бүү хэл оролцох төдийнхөн ч албан тушаалгүй нэгэн. Гэтэл эрүүл мэндийн салбарын бодлоготнууд руу дайраад байгаагийн цаана түүний бизнес байна гэх хардлага бий. Тэр ч бүү хэл Эрүүл мэндийн яамнаас гаргасан тушаал шийдвэрийг зөрчин ард түмнийхээ эрүүл мэндэд заналхийлж байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулж, зохих арга хэмжээ авахыг хүсч байгаа нь мэдээжийн хэрэг. Энэ тухай салбарын сайд нь хүртэл мэдээлж байсан.

Хамгийн наад захын жишээ дурдахад түүний үүсгэн байгуулсан “Хаппи веритас” лаборатори нь Эрүүл мэндийн сайдын А/96 тоот тушаалын олон зүйл заалтыг  зөрчин үйл ажиллагаа явуулдаг. Салбар яамнаас, сайдын зүгээс явуулж байгаа бодлого, шийдвэрийг зөрчиж байна гэдэг ард түмнийхээ эрүүл мэндэд заналхийлж байна гэсэн үг. Яагаад гэвэл Монгол Улсын энэ яаманд бүхэл бүтэн бодлого тодорхойлогч эрдэмтэн мэргэдийн баг ажиллаж, тухайн шийдвэрүүдийг гарган хүн ардынхаа эрүүл мэндэд анхаардаг юм. Түүнээс бус Ж.Амарсанаа мэтийн мөнгө олох гэсэн нөхөд шиг ард түмнийхээ эрүүл мэндийн эсрэг бизнес хийдэггүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Ж.Амарсанаа нь эрүүл мэндийн бодлого тодорхойлогчдын гаргасан шийдвэр тогтоолыг эсэргүүцэх болсон нь түүний бизнестэй шууд холбоотой гэж хардаж болохоор. Түүнээс биш тэр өнөөдөр хэн ч биш. Сэтэрт дуртайдаа Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн зөвлөх болж, АН-д данстай байхын тулд Эрүүл мэндийн бодлогын зөвлөх хаягтай нэг “эмийн бизнесмэн” шахуу, өөр юу ч биш. Ерөнхийлөгч Х.Баттулга ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувиар ард түмнийхээ эрүүл мэндийн эсрэг үйл ажиллагаа явуулж байж болзошгүй зөвлөхдөө анхаарал хандуулах цаг нь иржээ.

“Хаппи веритас” лаборатори Эрүүл мэндийн даатгалын сангаас 758.880.000 төгрөг авчээ

Түүний “Хаппи веритас”  нь дээр дурдсан Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Хөтөлбөрийн В, С вирусын илрүүлэг, лабораторийн оношилгоо хийх заавар”-т тодорхойлсон лабораторийн шинжилгээ хийх дэслэлийг зөрчиж үйл ажиллагаа явуулсаныг албаны хүмүүс дуулгалаа. Ингэхдээ хэд хэдэн зүйл заалтыг зөрчөөд зогсохгүй Эрүүл мэндийн даатгалын сангаас  нэг даатгуулагчид хөнгөлөх хэмжээгээр 120.000 төгрөг тооцож, элэгний вирусын идэвхижилгүй гарсан 1882, мөн эмчилгээнд хамрагдаагүй 4442, нийт 6324 хүний тусламж үйлчилгээний зардал хэмээн нийт 758.880.000 төгрөгийг тус сангаас авсан нь Эрүүл мэндийн даатгалын санг хохироосон байж болзошгүй байна гэж үзжээ. Бараг нэг тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан процесс өөрөө бас эргэлзээтэй.

Баримтыг задлан харвал, 2018 оны долоодугаар сарын 25-наас 2019 оны тавдугаар сарын 21-ний хооронд элэгний В,С вирусын идэвхижил тодорхойлох шинжилгээнд 4659 хүн илгээснээс 4480 хүн нь элэгний В,С вирусын идэвхижил тодорхойлуулжээ. Эдгээрээс 4201 хүн нь Ж.Амарсанаагийн “Хаппи веритас” лабораторид үзүүлсэн аж. Гэтэл элэгний вирусын идэвхижилгүй гарсан 1116, мөн эмчилгээнд хамрагдаагүй 2988, нийт 4104 хүний тусламж үйлчилгээний зардал болох 492.480.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэн авсан байна. Мөнхүү “Хаппи веритас” лабораторийн их эмч Н.Чойжамц өнгөрөгч 2018 оны долоодугаар сарын 23-наас 2019 оны тавдугаар сарын 23-ны хооронд элэгний В,С вирусын идэвхижил тодорхойлох шинжилгээнд 3038 хүн илгээсэн 2711 хүн вирусын идэвхижил тодорхойлуулснаас  2451 нь Ж.Амарсанаагийн лабораториор үзүүлжээ. Гэтэл вирусын идэвхижилгүй гарсан 766, эмчилгээнд хамрагдаагүй 1697, нийт 2220 хүний тусламж үйлчилгээний зардал хэмээн 266.400.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан баримт бий.

Өдөрт 477 хүнд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгнө гэдэг байж боломгүй

Ийн иргэдэд шинжилгээ хийхдээ мөнгөний хойноос улайрсан байдал илт ажиглагдана. Тухайлбал, 2018 оны долоодугаар сарын 23-ны өдөр Ж.Амарсанаа ганцаараа 379 хүнд үзэг хийсэн бол Н.Чойжамц нь долоодугаар сарын 27-ны өдөр 477 хүнд үзэг хийсэн байх жишээтэй. Ийнхүү “Хаппи вератис” лабораториар долоохон хоногт 1778 хүн үзүүлсэн байх юм. Нэг өдөр 400 гаруй хүнд үзлэг шинжилгээ хийнэ гэдэг хэн хүний санаанд багтахгүй. Ямар малын тооллого биш. Тиймээс салбарын мэргэжилтнүүд нэг өдөрт ийм хэмжээний хүнд үзлэг оношилгоо хийх боломжгүй. Тиймээс эдгээр хүмүүст үзлэг оношилгоо хийгээгүйг харуулж байна гэж үзсэн нь туйлын зөв. Ингэхдээ эмийн жор бичих эрх бүхийн Их эмч Ж.Амарсанаа, Н.Чойжамц нар туслах ажилтан Б.Анхбаяр, Э.Номин нарт Эрүүл мэндийн цахим сүлжээнд нэвтрэх нууц кодыг шилжүүлж бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан нь ч  хууль зөрчсөн үйлдэл мөн. Өдөрт 400 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгнө гэдэг яагаад ч санаад багтахгүй. Бүртгэж авахад ч багдах хугацаа биз.  

Ж.Амарсанаа Монгол Улсын ирээдүйд “Эмнэл зүй”-н туршилт явуулсан уу

Ж.Амарсанаа сүрьеэ өвчний халдвар, тархалтад анхаарал хандуулахгүй байгаа шалтгаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулсныг уншигч та санаж байгаа. Тэгвэл Д.Сарангэрэл сайд үйл явдлын мөрөөр мэдэгдэл хийж, шаардлагын хариуг өгсөн. Ингэхдээ Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн мөнгө завшсан байж болзошгүй дээрх үйлдлийг дэлгээд “...Ж.Амарсанаа таны сүрьеэ өвчний талаар ярьж буйг огтхон ч буруутгаагүй. Харин бага цалингаар энэ ажлыг хийж байгаа эмч нарын ажлыг үгүйсгэж байгааг эрс эсэргүүцэж байна, эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улс төр хийхээ зогсоо” хэмээн шаардсан юм.

Гэтэл Ж.Амарсанаагийн энэ жагсаалын цаана улс төрийн гэхээсээ илүүтэй амин хувийн томоохон эрх ашиг нуугдаж байхыг үгүйсгэхээргүй мэдээлэл бий. Түүнийг гадны их сургуулийн төсөл оруулж ирсэн гэх. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 10 гаруй сургуулийн 10.000 шахам хүүхэд дээр Д витамин нэрийн дор туршилт хийсэн тухай эцэг эхчүүдийн гомдол санал бий. Ийнхүү Ж.Амарсанаагийн эмийг уусан хүүхдүүдийн биед нь сульдаа үүсч турсан учраас эцэг эхчүүд гомдол гаргажээ. Харин шүүх прокуророос хянан үзээд эргээд эцэг эхчүүд буруудахдаа тулчихсан суугаагийн цаана чухам ямар хүчин зүйл байгааг мэдэх юм алга. Ямартай ч Хүний эрхийн үндэсний комисс анхаарал хандуулж, уг төслийг цааш явуулж болохгүй хэмээн зогсоосон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид Хүний эрхийн үндэсний комисст хандан “Манай төсөл дараагийнхаа санхүүжилтыг авах гэсэн юм, цааш нь явуулж өгөөч” гэх маягийн хүсэлт илгээсэн тухай ч ярьсан. Үүнээс харахад мөнгөний төлөө Монгол Улсын ирээдүйг хордуулж байгаа “Эрүүл мэндийн алуурчин” гэж хардахад хүргэнэ. Уг төслийн нэр нь “Эмнэл зүйн төсөл” хэдий ч Монгол Улсад оруулж ирээд “Сүрьеэгийн эсрэг Д витамины нөлөө” гэсэн сүрхий нэр өгчихсөн нь нэгэн заль байх. Учир нь олон улсын хэмжээнд хүүхэд дээр эмнэл зүйн туршилт хийхийг зөвшөөрдөггүй учраас ийн заль хэрэглэсэн байна. Төсөл хэрэгжүүлэгчид болохоор “Эцэг эхээс нь зөвшөөрөл авсан” гэх боловч олон улсад заавал хүүхдээс өөрөөс нь асуух ёстой аж.  Нэг ийм эрүүл мэндийн салбарт ямар ч албан тушаалгүй нөхөр бодлого тодорхойлогчдын эсрэг явж, улс төр, бизнес хийх болсныг хаа хаанаа анхаарахгүй бол үндэсний хэмжээний аюул ч дэгдэх магадлал байгааг дуулгахад юунд буруудах билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(99.138.111.117) 2019 оны 06 сарын 12

Сүйхээтэй зальжин хүмүүс их тоглолт хийдэг болж дээ. Арын ухахаар дандаа хувийн эрх ашиг мөнгө бизнес.

0  |  0
зочин(66.181.161.58) 2019 оны 06 сарын 12

энэ сэтгүүлч авгайтай харьцуулалшгүй хэрэгтэй зүйл хийсэнийг ард олон хэдэн жилд биеэрээ мэдэрсэн одоо харин юу ч хийгээгүй авгай энэ залууг барьж идэх нь дээ

0  |  0
зочин(66.181.161.58) 2019 оны 06 сарын 12

энэ сэтгүүлч авгайтай харьцуулалшгүй хэрэгтэй зүйл хийсэнийг ард олон хэдэн жилд биеэрээ мэдэрсэн одоо харин юу ч хийгээгүй авгай энэ залууг барьж идэх нь дээ

0  |  0
zochin(49.0.171.112) 2019 оны 06 сарын 11

Saraa said unachihaad odoo tahimaa uguucheeee

0  |  0
Amarsanaa(66.181.161.79) 2019 оны 06 сарын 11

Sarangerel Saidaa sandal suudliinhaa tuluu huniig husseneeree gutgej doromjlohoo boliochee!! Ямар ч тамга тэмдэггүй цаас тавьчаад хэнийг хуураад байгаа юм бэ?

0  |  0
зочин(103.57.95.32) 2019 оны 06 сарын 11

хохироосон байх магадлалтай гэчихжээ. Сарангэрэл *** хүн гүтгэж угаадас долоогчидоороо хүний бөгс ухуулж байгааг зарим тэнэг үхрүүд мэдэхгүй дагаж хошгироод л

0  |  0
Zochin(202.4.248.66) 2019 оны 06 сарын 11

Ажлаа яг таг хийх хэрэгтэй шүү дээ. Уг нь гайгүй мэргэжилтэн гэж боддог юм. Японд сурч байсан байж яахаараа ийм хайнга байдаг байнаа.

0  |  0
зочин(203.91.116.118) 2019 оны 06 сарын 11

Хуурамч бичиг баримт үйлдсэн аюултай луйварчин бна ш дээ

0  |  0
Top