Нийслэлийн гудамж, зам, талбайн хашаа, хашлага бүр урт, богино хугацаандаа заавал нэг асуудал дагуулдаг нь бараг л жам. Хашлагын материалын сайн муу, өнгө зүсний сайхан муухай үүнд нөлөөлөхгүй. Тун саяхан л гэхэд 40 гаруй насны хоёр иргэн төв замын алтан шармал өнгөтэй, метр гаруй өндөртэй хашлага давж байгаад патериа татуулж, тэр нь сошиалаар нэг тарав. Хөөрхий хоёрыг муучлах хүмүүс нэлээд байсан ч асуудлын цөм юундаа байгааг харж, ул суурьтайгаар ярих нэг нь ч байв. Ингэхэд хашлага юунаас болж асуудал дагуулаад байна вэ, эсвэл нийслэлийн иргэд бидэнд асуудал байна уу?
ХАШЛАГА БУРУУТАЙ ЮУ, ХҮН БУРУУТАЙ ЮУ?
Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, хоёрдугаар хорооллын 6А дугаар байрны урд талд төмөр хашаанд хүн хөлөөрөө дүүжлэгдсэн байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 10-ны өдрийн 00:16 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтайгаар дөрвөн км зам туулан 00:23 цагт очиход 1.5 метрийн өндөртэй төмөр хашаанд иргэн Н /35 настай, эрэгтэй/ толгой нь доошоо харсан байдалтай баруун хөлийн шилбэний хэсгээр хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хашлагыг хэт өндөр, урт байгаагаас ийм асуудал үүсч байна гэж дийлэнх иргэд үзэж байгаа. Жишээлбэл, өдрийн цагаар хашлага давсан хоёр иргэний нэг нь таягтай хөгжлийн бэрхшээлтэй иргэн байв. Тиймдээ ч хөл муутай хүнд хорь битгий хэл арван алхам ч хол хэмээж буй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хөл хүнд эмэгтэй гэлтгүй жирийн иргэн ч 200 орчим метр алхаж гарцаар гарна гэдэг хүнд даваа. Энхтайвны гүүр давдаг, 13 дугаар хорооллоос Хөдөө аж ахуйн яамны уулзвар хүртэл гээд тэр хавиар алхдаг иргэд энэ зовлонг мэднэ. Гарц байхгүйгээс хүрэх газраа 10-15 минутын тойруу замаар очиж байгаа юм. Нөгөөтэйгүүр манай улсын зам талбай, гудамж хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ямар ч ээлгүй гэцгээдэг. Гэхдээ нэгэн тоо баримт дурдахад, хотын энэ хэсгүүдэд 2018 онд явганаар замын хөдөлгөөнд оролцож байгаад авто машинд мөргүүлж 2,312 иргэн хүнд болон хөнгөнөөр гэмтжээ. Үүнээс 82 иргэн амь насаараа хохирсон гэх албаны судалгаа гарсан байна. Хэрвээ иргэд гарцаараа гардаг байсан бол хашлага хийгээд байх шаардлагагүй гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Харин иргэд зөвхөн машинд зориулж хашлага хийж болохгүй, хотын төвөөр дийлэнх иргэд явганаар ажлаа амжуулдаг шүү дээ гэцгээж буй юм.
АЛТАН ШАРМАЛ ХАШЛАГА ХЭНИЙ БИЗНЕС ВЭ
Сүүлийн жилүүдэд нийслэлийн өнгө төрхийг сайжруулах ажилд нэлээд хөрөнгө зарж буй. Хотын дарга асан Су.Батболд л гэхэд ажиллаж буй хугацаандаа хотын иргэдийн амралтын өдрийг ая тухтай байлгахын тулд Сөүлийн гудамжинд нэг тэрбумаар “Гэрэлт гудамж” босгож байв. Харамсалтай нь яг одоо нэг тэрбум салхинд хийсэж буй. Шинэхэн хотын даргад “Гэрэлт гудамж” таалагдаагүй. Энэ мэт учир дутагдалтай ажлууд байсаар байна. Тухайлбал, явган хүний зам болоод хашлагын ажил жил бүр л хийгддэг. Алтан шармал хашлага ч тэдний нэг. Уг нь тэрхүү хашлагуудын оронд өнөөх байнга асуудал дагуулдаг хуванцар хашлагууд байршиж байсан юм. Жилийн жилд л хайс, хашлагаа сольж, төсвийн мөнгөөр тоглодог, дараа жил нь дахиад л бахь байдгаараа үнс, шороо, утаа, тортогтоо даруулсан хэвээрээ байдаг үзэгдэл аль ч даргын үед хэвээр байна. Тэгээд дахиад л солих ажил гардаг. Ер нь хотын хайс хашлага, зам засвараар бизнес хийж хөлждөг бүхэл бүтэн давхарга бий болсон гэдгийг албаныхан өөрсдөө ч нуудаггүй. Явган хүний болон замын хашлага хийдэг компани борооны дараах мөөг шиг олон байдаг нь энэ бизнес хэр ашигтайг харуулна. Жил бүр ажилтай байхын тулд шинээрээ шахам замын хашлага, явган хүний замын хавтанг сольцгооно. Энэ ажилд дүүргээс ч хяналт тавьж чаддаггүй гэх юм билээ.
Уг нь нийслэлийн иргэдэд энд тэндэхийг хаасан хашлага биш гарц хэрэгтэй байна. Хэрвээ аливаа ажлыг иргэдийн дадал, бодит хэрэгцээнд тулгуурлаж хийдэг байсан бол төсвийн хөрөнгийг энэ мэт үрэн таран хийх асуудал бага гарах байсан биз ээ.
Сэтгэгдэл ( 15 )
Хоёр жилийн өмнө байх аа 5 буудал чиглэлийн автобусны буудлын гарцаар сургуулийн хүүхэд гарч яваад урсгал сөрж явсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.Тэр үед мөн л энэ Өндөр хашлага байсан бөгөөд дараалсан урт хашлагны араас хүүхэд байтугай том хүн ч харагддагүй,жолоочид ч харагддагүй аюултай зүйл юм..Энэ бүгдийг Амарсайхан бодолцож үзсэн юм уу?!
ЯААААААААААААААААГ үнэн.
Гүүрэн гарцнуудын лифт ажилладагүй. Явган гарахад настай хөл муутай хүмүүст их хэцүү. Зохиуцалттай гарц бас явган хүний ногоон гэрэл 30 секунд л асаад солигдчихдог. Машинд л ээлтэй зам байхаар чинь яах юм бэ. Газар доогуур гарц хийж сураагүй улс шүү дээ.
Ийм хаалт хийх нь зөв. Хэзээ зарим зорчигч, жолооч журам биелүүлдэг болно тэр цагт үүнийг буулгах хэрэгтэй. Хэний ч бизнес байж болно зөвхөн шудрагаар л шийдэх ёстой. Хотын захирагч та энэ ажлыг эрчимжүүлэхийг хичээх хэрэгтэй. Бид чинь мал биш заасан газраар зам гарч сурах хэрэгтэй байна
Гарц гарц гарц. бас дахин гарц
Гарц гарц гарц. бас дахин гарц
hvvhed togloh talbai uguuchee..ergen toiron barilga bariad..1 gulsuur tgdl bolchih yu,,terni tgd baga zai talbaitai...gvij togloj dasgal hiij. b.maar bh yum..araichdee
hvvhed togloh talbai uguuchee..ergen toiron barilga bariad..1 gulsuur tgdl bolchih yu,,terni tgd baga zai talbaitai...gvij togloj dasgal hiij. b.maar bh yum..araichdee
Баянгол зочид буудлаас 120 мянгатын автобусны буудал хооронд явган хүний 2 гарц байсныг зөвхөн автомашины урсгалыг хурдасгах саадгүй явуулах гэдэг шалтгаанаар арилгаад хэдэн жилийн нүүр үзлээ. Гэтэл замынхаа зүүн тал руу хамаг гол үйлчилгээг сүүлийн 2 жилд төвлөрүүлсэн тул ХУД-ийн 1-р хорооны иргэд зам хөндлөн гарахаас аргагүй болдог. Нөгөөтэйгүүр, 120 мянгатын гүүрэн гарц гэж 3 давхар шахуу амбаарын лифт ажилладаггүй, маш огцом шаттай, тоос шороо бужигнасан, нус цэрэндээ баригдсан газар байдаг, Настай хүн, хүүхдээ тэвэрсэн, тэргэнд түрсэн эхчүүд зорчиход маш ээлгүй. НЦГ явган гарц гаргаач ээ!
Хүмүүсийн Ork жох сэтгэгэлгээг арилгаж нийгэмшүүлэхийн тулд тодорхой хугацаагаар замын хашаа хэрэглэсэн нь дээр.. Засрана гэж хараад суувал 100 жил болох биз. Бид ч малаасаа ялгаагүй болчихоод байгаа шдээ.
mal shig belchdeg nukhduuded khashaa ch bagadna
Бид малаа хашдаг монгол сэтгэлгээгээр сэтгээд одоо хүнээ хашдаг болждээ уг нь хүнд хашаа хэрэггүй юмсан
ENKH- UYANGAA DURAK MINI INGEJ KHARDAJ SERDEJ TENEGTEJ BAYKHAAR KHUMUUSIIG SOYOLTOY , DUREM JURMAA MURDUJ AMIDAR GEJ KHASHGIR ,