Б.НАМТАЙ: Идэр залуус, эрчүүд тулай өвчинд ихээр өртөж байна

Админ | Zindaa.mn
2025 оны 01 сарын 10

“Найрамдал” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Б.Намтай эмчийн өгсөн тулай өвчний талаарх зөвлөгөөг хүргэж байна.
 

 

-Тулай өвчин гэж юу вэ?

-Тулай, хэрх аль аль нь маш хэцүү өвчин. Энэ тухай яриад байдаг ч далайцтай судалгаа хийгдэхгүй байна, хүн амын хэдэн хувь нь өвчилж байна гэх мэт тодорхой судалгаа алга. Тулай, хэрх өвчнөөр өвдөж байгаа хүн маш олон байна. Иймд далайцтай судалгаа хийж, дорвитой мэдээллийг ард түмэнд хүргэвэл зүйтэй санагддаг. Тулай өвчин хүний эрүүл мэндэд маш муухайгаар нөлөөлдөг маш аюултай. Энэ бол амьдралын буруу хэв маяг, бодисын солилцооны өвчин. Хэрх өвчин дөрвөн төрлийн зүйлээс, халуун, нян, хүйтэнд даарах, чийг бамын хороос болдог гэсэн бол нөгөөх нь хийнээс шалтгаална. Гэтэл тулай нь амьдралын буруу хэв маягаас болно. Намайг эмч болоод удаагүй сумын төвд ажиллаж байхад хэрх, тулай өвчин ховор байжээ, одоогоос 30 жилийн өмнө.
 

 

-Хэрх, тулай өвчнийг эрт цагаас эхлээд хаад ноёдын өвчин, баян хүний өвчин гэж хэлдэг байсан гэдэг. Тэр нь ямар учиртай бол?

-Амьдралын түвшин, хэрэглээтэй холбоотой болохоор тэгж хэлж байсан гэдэг. Түүхээс үзвэл хаад, ноёд энэ өвчнөөр өвдөж байсан тухай мэдээллүүд байдаг. Архины хэт их хэрэглээ, буруу хооллолт /хонины мах, адууны мах, элдэв ундаа/, дээр нь удамшил, ажлын онцлог, таргалалт, жингийн нэмэгдэл, элэгний өөхлөлтөөс шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс хэтэрснээс үүсдэг эмгэг юм.

-Илрэх шинж тэмдгийг хэлнэ үү?

-Ер нь бол үеэр хүчтэй өвддөг. Ихэвчлэн хөлийн эрхий хуруунд ажиглагддаг боловч шагай, гарын хуруу, бугуй хэсгээр өвчилж болно.Үеэр янгинахдаа хэдэн өдрийн турш янгинаж өвдөх бөгөөд удах тусам бусад үеэр өвдөлт нэмэгдэж эхэлдэг. Мөн үрэвсэж улайна. Өвчилсөн үеэр хавдаж, улайх, хүрэх төдийд өвдөлт их болно. Тэсэхийн аргагүй өвдөнө, хавдана, улайна. Буглаж идээлнэ. Нэг үе нь өвдөж байсан бол удам тусмаа олон үе рүү орно. Гар тохой, дал мөр гээд. Түүнчлэн хөдөлгөж болохгүй болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.Сэдрэх нь амархан. Идээ ундаатай холбоотой учраас хичээхгүй бол сэдэрчихдэг.

 

 

-Ямар хүмүүс илүү өртөж байна вэ?

-Идэр залуус, эрэгтэйчүүдэд илүү байгаа. Арван хүний нэг нь л эмэгтэй байж магадгүй. 90 хувь нь эрэгтэй бөгөөд идэр залууст илэрч байна. Хоёрдугаарт, цусны өтгөрөлтэй, сахартай, жингийн нэмэгдэлтэй хүмүүс энгийн хүнээс гурав, магадгүй тав дахин их өвчилж байна. Тэгээд түрүүнд хэлсэн амьдралын буруу хэв маяг, архи, тамхи хэрэглэдэг, цус хордуулах халуун чанарын элдэв зүйл хэрэглэдэг хүмүүс энэ өвчинд өртөж байна.

-Урьдчилан сэргийлэх ямар аргууд байна вэ?

-Тулай өвчнөөс сэргийлэх буюу сонгон хэрэглэх энгийн аргууд юу байх вэ гэдгийг хэлж өгье. Одоо үед хүүхэд залуус соёлыг сайн сурч байна. Хятад соёлтой хүүхэд, оюутнууд зөндөө байна. Тулай өвчтэй хүмүүст хамгийн сайн цай юу байна гэдгийг интернэтээр хайгаад үзэхэд гурван янзын цай гарч ирнэ. Нэгдүгээрт, ү-лүн цай, хоёрт фүүр цай, гуравт цэцгэн цайны нэг төрөл бий. Ү-Лүн цай Тайванд их гардаг ногоон цайны төрөл. Энэ цай шээсний хүчлийг багасгана. Тулай өвчин хоол, цайтай холбоотой гэхийн учир нь тэр дотор пурин гэж зүйл байна. Тэр өндөр агууламжтай хоолыг идэх нь өвчнийг хүндрүүлнэ. Хоёрт, жин ихтэй мяраалаг хүмүүс, идэр залуус /цус нь халуун хүмүүс/, сахартай, цус өтгөрөлттэй яваад байгаа хүний цус аяндаа хүчиллэг болж эхэлнэ.

-Пурин цусыг хүчиллэг болгож хувиргана гэсэн үг үү?

-Пурин цусыг хүчиллэг болгоно, цус өтгөн, сахар их байх нь цусыг мөн хүчиллэг болгож хувиргана. Орчин үед даралт ихсэхэд түүнийг бууруулах эм уу гэдэг. Тэрийгээ уугаад, уугаад буудаггүй. Гэтэл хүчил бууруулахаас гадна пурин агуулсан хоолыг нь хорих хэрэгтэй биз дээ. Нөгөөтэйгүүр, тэр дотор пурин юм уу, хүчил их байгаа тул гадагшуулах хэрэгтэй. Тэгэхээр дээр өгүүлсэн гурван янзын цай нь тэрийг гадагшлуулах нөлөөтэй. Ийм учраас тулай өвчинд тодорхой хэмжээгээр ач тустай юм. Фүүр цай нь пурин болон шээсний хүчлийн ялгаруулалтыг гадагшуулдаг учраас тулай өвчний дайвар эмчилгээнд хэрэглэнэ. Эмтэйгээ хавсраад хэрэглэж бай гэсэн үг байх нь байна шүү дээ.

-Хүмүүс цус шингэлдэг сайн цайг олж уух хэрэгтэй байх нь ээ?

-Гол нь пурин, хорт бодисыг гадагш ялгаруулдаг цайг л олж уух хэрэгтэй. Газтай ундаа уугаад байхын оронд эрүүл мэнддээ хэрэгтэй цай уугаасай. Хор тайлах цай бол өвчний хорыг гаргана, эмийн хорыг гаргана, гуравт идээ ундааны хорыг гаргана. Хор тайлах цайн дээр бид ганц хоёр ургамал нэмээд хийсэн.

-Хор тайлна гэж ярилаа. Хүний эрүүл мэндэд аюултай хэдэн төрлийн хор байдаг вэ?

-Архины хор, тамхины хор гээд олон хор байна. Тэр дотроос явж явж халуун чанарын хор, хүйтэн чанарын хор, цусны хор /цус өтгөрөх/ гэсэн хэдхэн төрлийн хор багтаж байна. Халуун чанарын хорыг гаргана гэдэг бол хамаг өвчний хорыг гаргана гэсэн үг. Үрэвсэлтэй юм бүхнийг хорыг гаргана. Фүүр цай ч адилхан, халуун чанартай, уугаад хөлс гаргана, тэр бол хор гадагшилж буй нь. Өтгөн, шингэнээр, хөлсөөр хор гарч байна гэсэн үг. Хөлсний булчирхайг ажиллуулж байна гэдэг учиртай. Тэгэхээр бидний саунд ордог ч учиртай байх нь байна шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.75.13) 2025 оны 01 сарын 11

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.75.13) 2025 оны 01 сарын 11

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(103.57.93.72) 2025 оны 01 сарын 10

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРТ ЭРГЭЛЗДЭГ БИД УРАГШАА ЯВЖ СОНИРХДОГ

1  |  0
Top