Багш, эмч нарын цалин хөлс, нийгмийн баталгааг хуульчилна

З.Тэмлүүн | Zindaa.mn
14 цагийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал багш, эмч нарын цалин хөлс, нийгмийн баталгааг төрийн жинхэнэ албан хаагчидтай адилтган хуульчлах тухай асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Энэ тухайгаа тэрбээр "Өнөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг, төрийн үйлчилгээний албан хаагчдын эрх гэж байхаа болиод байна. Хэн дуртай нь очиж лайвддаг, дүрэм журмаа баримталсных нь төлөө дарамталдаг, сошл сүлжээнд хаяж өгдөг, цалин хөлс, нийгмийн баталгаа нь хангалтгүйгээс Монгол Улс багшгүй, эмчгүй, сувилагчгүй боллоо. Бурам нь багахан, урам нь хугарсан багш, эмч, эзэмшсэн мэргэжил, дуртай ажлаа арга буюу орхин одож, ахиу цалин орлого, амьдралын мөр хөөж байна. Өндөр хөгжилтэй улс оронд бол эмч, багш хамгийн өндөр цалинтай.

Төрийн албаны хуулинд төрийн үйлчилгээ буюу эмч, багшаас бусад төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч гэж заасан нь ялгаварлан гадуурхсан шинж агуулсан. Яам, тамгын газарт ажилладаг нь төрийн жинхэнэ алба, багш, эмч нар нь болохоор жинхэнэ биш юм уу?

Төрийн албаны реформоор дэвшүүлж буй бидний зорилт бол төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгаа цалин хөлс, нэмэгдлийг төрийн жинхэнэ албатай адил тэгш байхаар хуульчлан дархлахад оршино. Ажлын гүйцэтгэл, ур чадварт нь суурилж нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Төрийн үйлчилгээ гэхээсээ нийтийн үйлчилгээний тэргүүлэх албаны түвшинд дэвшүүлж, байр суурь, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь реформын амин чухал, үндсэн гол зорилго. Багш хүн төрийн багш биш түмэн олны багш. Ардын багш Танаа гэж хүндэлдэг болохоос төрийн багш аа, төрийн үйлчлэгч ээ гэдэггүй. Эмч, сувилагч нар төрийн үйлчлэгч биш түмэн олон, нийтийн төлөө эрүүл мэндийн манаанд цаг, наргүй зогсдог цагаан нөмрөгтнүүд.

Миний бие багш нарын хүүхэд, гэр бүлээрээ ч багш хүний хувьд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг 2018 онд боловсруулж, батлуулж байх үед төрийн тэргүүлэх албанд тооцох санал гаргаж өргөн барьж байсан шиг ТҮ гэх ангиллаас өөрөөр нэрлэж статусыг нь өргөн шийдвэрлэх нь зөв юм.

Ирэх хаврын чуулганаар Төрийн албаны багц хууль өргөн барих тул намрын чуулганы завсарлагаанаар хуулийн өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, багш, эмч, сувилагч нарынхаа эрх ашиг, санал бодлыг тусган авч ажиллах болно.

Ардын хүүхдийн багш нар, ачит эмч, сувилагч нарынхаа ажиллах орчин, амьдралын баталгаа, эрх ашгийг хангаж хамгаалахын төлөө хичээн зүтгэх нь Та бидний хүн ёсны үүрэг гэж боддог" хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ars(66.181.179.241) 11 цагийн өмнө

Yaaraltai nemeechee.ih nylgasaa ochood neg haraadahaa bugdeere. 2 s 3 ni ajil hij bn shdee.boon daramt archaagui nolovsrolgui aav eejuud huuhdee harj chadahgui tenegte3d l hun doromjlood suuj bn .ajillaj bgaa hunee arai l denduu hosrii hayh yumaa eruul mendi8n saidaa

0  |  0
DR. ADITYA(197.211.63.10) 12 цагийн өмнө

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.10) 12 цагийн өмнө

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зочин(66.181.190.79) 13 цагийн өмнө

Багш эмч нарыг төрийн албан хаагчдаас хамаагүй их ачаалалтай ажилладагыг одоо мөн ухамсарлахгүй байгаа нь үнэн.Цалин хангамж нь адилтгах бус эсрэгээрээ илүү байх ёстой.Өндөр хөгжилтэй орнуудын жишээ татах дуртай дарьгангачууд нэгийг бодоорой.

0  |  0
Top