Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуулийн төслийн танилцуулгыг хийхдээ “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан. Мөн хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42 хуулийн этгээд байна. Эдгээр компани, үйлдвэрийн газар нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, дөрвөн их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1 хувийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76 хувийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан" гэж мэдэгдэв.
2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь нь алдагдалтай ажилласан, тайланд оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-3.5 их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-803 тэрбум төгрөг, “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” ХХК-101 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК-94.7 тэрбум төгрөг, “МИАТ” ТӨХК-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан зэрэг цөөн хэдэн компани эзэлж байгаа аж.
Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан 2023 оны тоон мэдээллээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаагаас:
Иймд хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай үр дагаварууд бий болно гэж тооцоолж байгаа гэдгийг тэрбээр тайлбарласан юм.
М.Зул
Сэтгэгдэл ( 0 )