И-Баримт аппликэйшнаар ЭМД-ын шимтгэл төлөх боломжтой боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 09

И-Баримт аппликэйшний хөгжүүлэлт бүрэн хийгдэж, 2025 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой болжээ. 

Та дараах зааврын дагуу И-баримт аппликэйшнээр Эрүүл мэндийн даатгалаа төлж болох юм. 
 

  • Алхам: Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.
     
  • Алхам: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
     
  • Алхам: Даатгуулагчийн төрлөө сонгох.
     
  • Алхам: Албан журмын даатгал-Сонголтоор хэсгийг сонгох.
     
  • Алхам: Шимтгэл төлөх гэж буй хүнийхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарна.
     
  • Алхам: Хүснэгтээс шар өнгөтэй саруудыг идэвхижүүлээд төлөх товчийг дарах.
     
  • Алхам: Өөрийн ашигладаг интернет банкаар нэвтэрч ороход таны сонгосон саруудын төлөлтөөр нэхэмжлэх үүсэж үргэлжлүүлэх товчийг дарна.
     
  • Алхам: Нийт үнийн дүн, дансны дугаар, гүйлгээний утга дээр "2" тоо бүхий нэхэмжлэх гарч ирэх бөгөөд үргэлжлүүлэх товчийг дарна.
     
  • Алхам: Та шимтгэл төлсөн РД болон гүйлгээнийхээ мэдээллийг ибаримт аппликэйшнийхээ ТӨЛӨГДСӨН гэдэг хэсгээс харах боломжтой.
     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggghff(202.9.40.11) 2025 оны 03 сарын 13

хувхай өлөн түрүүний бөөс хулгайч хужаа манж хог шааруудын 35 жилийн хулгайг үтэр түргэн гяндл шааруудын хужаа манжруга зугтаж эхлцн мнголд он удаа жил сууршцн даврч эзн юм шиг авирлцн эндүүрсн гичинүүд.

1  |  0
Top