Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсгийнхэн 2024.12.12 - 2024.12.25-ны өдрийн хооронд нийслэлийн "Амгалан" зах, "Баялаг ундраа", "Баянзүрх", "Хүчит шонхор", "Наран туул-2" зах, "Хархорин" худалдааны төв болон 21 аймгийн зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ.
Ххяналт шалгалтын явцад нийслэлийн зах, худалдааны төвүүдэд борлуулагдаж байсан жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл илэрсэн байна.
ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИАР ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНООС ДЭЭЖ АВЧ ШИНЖЛЭХЭД ОЛОН ТӨРЛИЙН ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛЭРЧЭЭ
Лабораторийн шинжилгээгээр жимс, хүнсний ногоонд агуулагдаж буй Пестицидийн үлдэгдлийг хянахад нийслэлийн зах, худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн Пестицидийн үлдэгдэл илэрчээ. Үүний 39 нэр төрөл нь Монгол Улсын стандартад бүртгэгдээгүй Пестицид байсныг ХАБҮЛЛ-ийн захирал О.Нандин-Эрдэнэ онцолж байна. Олон улсад мянга гаруй нэр төрлийн Пестицид байдгаас манай улс 221 нэр төрлийн Пестицидийн үлдэгдлийг хянах боломжтой байна.
Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газар худалдаа эрхлэгчдийн жин хэмжүүрт хяналт шалгалт хийхэд,
"Амгалан", "Баялаг-Ундраа", "Баянзүрх", "Хүчит шонхор", "Нарантуул-2" зах, "Хархорин" худалдааны төвийн хүнсний лабораторид шалгалт хийхэд Зургаан лабораторийн тав нь итгэмжлэгдээгүй байсан зөрчил тус тус илэрчээ. Тухайлбал,
Мал эмнэлгийн байгууллагаас нийслэлийн долоон худалдааны төвд борлуулагдаж байгаа мах, махан бүтээгдэхүүнээс 58 сорьц авч, гурван төрлийн шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр ноцтой зөрчил илрээгүй ч дараах зөрчлийг танилцуулсан юм.
Тиймээс эдгээр шалгалтын явцтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг, чиглэлийг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ийм л юм идүүлээд бгаа юмдаа..лангуун др бгаа бүгдийнх нь ш.бичгийг нэхээд бж чадахгүй шд...хариуцсан бгууллагууд нь муу ажиллаж иргэдээ хордуулж б.а..иргэдийг ил далд янз бүрээр хордуулах юм..жимс ногоо ид гэх...хор идээд бгаа юмуу..утаанд.ногоонд хүнсэнд..хоргүй юм алга
Юу идэх юм бээ