Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.06.12/ Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр \2019.0612\ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(202.126.89.187) 2019 оны 06 сарын 12

Мундаг хүндэтгэлтэй хүлээн аюсан байна.

0  |  1
Дарь(202.126.89.187) 2019 оны 06 сарын 12

Мундаг хүндэтгэлтэй хүлээн аюсан байна.

0  |  0
Top