АН-ын дарга Дархан, Сэлэнгэ, Орхон аймгуудад ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн иргэдэд үзэл баримтлалаа таниулах сургалт явуулж, орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтыг хийж байна. Тэрбээр Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгуудад ажилласан бол ойрын өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудад ажиллах ажээ.

АН-ын зүгээс иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож буй юм. АН “Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах эрх баригчдын амлалт биелэхгүй байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаа ч сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил огт хийгдэхгүй байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татаж байна. Ардчилсан нам засаглаж байх үед хийгдсэн бүтээн байгуулалтын ажил зогссон байна” гэлээ. АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 21 аймгийн иргэдтэй уулзаж, намынхаа үзэл баримлалаа танилцуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top