Путин, Мэй нар уулзах боломжийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Их Британийн төлөөлөгчид ОХУ-тай харилцаагаа хэвийн болгох, тэрчлэн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах боломжийн талаар ярилцана гэжээ. Энэ талаар “The Guardian” сонин мэдээлсэн байна. Талуудын яриа хэлэлцээ Японд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болж магадгүй гэнэ.

Уулзалт болвол энэ нь Их Британид Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар хордсон хэргийн дараах ОХУ, Их Британийн удирдагч нарын анхны яриа хэлэлцээ болох юм.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт нь Осакад энэ сарын 28-29-нд болно.

Тереза Мэйн төлөөлөгч саяхан Их Британи, ОХУ-ын харилцаа ямар тохиолдолд сайжрах талаар ярьжээ.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай уулзахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top