Хоёр тэрбум гаруй хүн усгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Дэлхийд 2.2 тэрбум хүн ундны усаар гачигдаж байгааг НҮБ-ын Хүүхдийн байгууллагаас мэдээлжээ. Тус байгууллага Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандан халдварт өвчинтэй тэмцэхийн тулд усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад хөрөнгө оруулалтаа нэмэхийг уриалсан байна.

ДЭМБ болон ЮНИСЕФ-ийн шинжээчдийн дүгнэлтээр гурван тэрбум хүн гэртээ гараа савандаж угаах боломжгүй, 4.2 тэрбум хүн ариун цэврийн үйлчилгээ авч чадахгүй байгаа аж.

Мөн дэлхийн хүн амын тавны нэг нь буюу ойролцоогоор 1.2 тэрбум нь ус хомсдолтой бүсэд төрдөг гэх баримт бий. Дэлхийн нийт хүн амын дөрөвний нэг нь гол мөрний болон усан судалт хэсгүүдээс ус гаргаж авах боломжгүйн улмаас ундны усны асуудалтай тулгардаг хөгжиж буй оронд амьдардаг аж. Түүнчлэн усны хомсдлоос болж нүдний халдвар, тахал, уяман өвчин үүсч болзошгүй байгааг ДЭМБ анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top