Роберт Де Ниро, Даниел Крейг нар Алдарын гудамжинд мөнхөрнө

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

АНУ-ын Лос Анжелес хотод орших “Алдарын гудамжинд” Жеймс Бондын дүрээрээ алдаршсан Даниел Крейг, Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Роберт Де Ниро, “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны од Анна Хэтувей, “Усны хэлбэр” киногоороо алтан баримал хүртсэн Гуллермо дел Торо нар багтахаар болжээ.

Алдарын гудамжны төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар 34 алдартныг алдрын гудамжинд багтаахаар болжээ. Түүнээс гадна хүүхдүүдийн сайн мэдэх “Алвин ба жирхнүүд”-ийн бүх дүрийг алдрын гудамжинд мөнхлөх юм. Холливудын оддыг мөнхлөх, жүжигчдийг алдаршуулах зорилгоор 1958 онд Алдрын гудамжийг бий болгосон юм. Алдрын гудамжийг жилд дунджаар 10 сая хүн үзэж сонирхдог гэсэн тооцоо гарчээ. Одоогийн байдлаар алдрын гудамжинд 2600 алдартан өөрийн гэсэн одтой болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top