Д.Цогтбаатар: Унгар улстай эдийн засгийн салбарт хамтарч ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сиярто манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэгвэл дөнгөж сая /2019.06.20/ түүнийг Д.Цогтбаатар сайд Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа. Уулзалтын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Унгар, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо. Манай хоёр орны харилцаж ирсэн түүхэнд бүтээн байгуулалт, эдийн засгийн томоохон харилцаатай. Үүний нэг нь Биокомбинат. Унгар улс зээл өгч технологийг нь шинэчилж ажиллаж байгаа. Нийтдээ 57 сая ам.долларын зээлийн асуудал яригдаж байна. Монгол талдаа захиргааны шинж чанартай шийдвэрээ гүйцээж гаргах ёстой" хэмээн онцоллоо. 

Харин Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён П.Сиярто хэлэхдээ "Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Терроризмтэй тэмцэх ажилд бид Монгол Улсыг дэмжиж, хамтарч ажиллах болно. Эдийн засгийн салбарт манай хоёр орон хамтарч ажиллах болно" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Top