МАН: Төрийн ордны гаднах жагсаалыг АН-ынхан 40 САЯАР санхүүжүүлсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

МАН-аас өнөөдөр /2019.06.20/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус намын Улс төрийн бодлогын газрын дарга С.Батсүмбэрэл нар оролцов.

Тэд мэдээллийнхээ үеэр "Сүүлийн хоёр сар орчим сөрөг хүчин болох АН-ынхан улс төрийн увайгүй үйлдэл их гаргаж байна. Тэд өнөөдөр цөөхөн хэдэн хулгайчийг хамгаалдаг, нэг хүний эрх ашигт үйлчилдэг нам болсонд нь харамсаж байна. Хууль хяналтын байгууллага Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьсон. Түүнийг тойрон хүрээлэгчид нь амиа тавьж, өнөөдрийн жагсаалыг хийж байна. Намаасаа сайд, дэд сайдын суудал горьдсон нөхдүүдээр цуглаан хийлгэж байна. Эрүүл мэндийн яамыг онцолж байна. Ц.Нямдорж сайд руу чиглэж байна. Үүнийгээ нэн яаралтай зогсоох хэрэгтэй" гэж ярилаа. Түүнчлэн энэ мэт хууль бус жагсаал, цуглаанаа нэн яаралтай зогсоохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн. 

Тэрбээр мөн Төрийн ордны гадна болж байгаа сайд нарыг огцрохыг шаардаж байгаа жагсаал, цуглааныг АН-ын дарга С.Эрдэнэ 40 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа талаар ярив. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Top