Хайрттайгаа үнсэлцээд нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

“Канадын Квебек хотод найз залуутайгаа үнсэлцсэн бүсгүй харшлын улмаас амиа алдсан явдал гарлаа” гэж “Journal De Quebec” сэтгүүл мэдээллээ. Бүсгүй газрын самар арахисын харшилтай байсан бөгөөд найз залуу нь болзоонд ирэхээсээ өмнө газрын самарны тостой сэндвич идсэн байжээ.

Үнсэлцээд хэдхэн минутын дараа бүсгүйн харшил хөдлөж, амьсгаа нь давхцан унасан байна. Яаралтай түргэн тусламж дуудсан ч эмэгтэй эмнэлэгт хүрээд амьсгал хураажээ. Залуу түүний харшлын талаар огт мэддэггүй байснаа Цагдаагийн газарт мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top