Микки Маус 90 нас хүрч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Дэлхийн хамгийн алдартай хулгана Микки Маусын 90 насны төрсөн өдрийг түүний гэр бүл болох Уолт Диснейн хамт олон тэмдэглэж байна. 

Микки Маус бол Уолт Дисней кино компанийн хамгийн алдартай баатар билээ. 1928 оны тавдугаар сарын 15-нд "Plane Crazy” хэмээх богино хэмжээний дуугүй кинонд анх Микки Маус, Минни Маус нар гарснаар тэдний түүх эхэлсэн гэж үздэг. 

Уолт Дисней бол дэлхийн хүүхэлдэйн киноны урлагт төдийгүй хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт үзүүлбэрт шинэ дэвшил авчирсан гэж хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг.

Харин энэ ажилд томоохон үүрэг гүйцэтгэсэн Диснейн гол баатруудын нэг бол Микки Маус гарцаагүй мөн билээ. Микки Мауст 90 насны ойн баярын мэндийг хүргэе. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top