Британийн автомеханикч Гай Мартин хөдөө аж ахуйн трактороор 167 км/ц хурдалж, энэ төрлийн техникийн хурдны дээд амжилтыг тогтоожээ.
JCB Fastrac тракторыг мянган морины хүчтэй, 7.2 моторын багтаамжтай, зургаан цилиндртэй дизель хөдөлгүүрээр тоногложээ. Мөн тракторыг Williams Advanced Engineering компанийн инженерүүд хөнгөн болгож, аэродинамикийг нь сайжруулсан байна.
Английн зүүн хэсэгт байрладаг Элвингтон нисэх онгоцны буудлын талбайд энэхүү тракторын хурдыг туршсан аж.
Үүнээс өмнө 2018 оны гуравдугаар сард Top Gear багийн гишүүн трактороор 140 км/ц хурдалж, дээд амжилт тогтоож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )