"Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хандан ил захидал хүргүүлэхээр болжээ. Тэрхүү ил захидалд “Та бол хамгийн шилдэг хуульч, хамгийн шударга төрийн түшээ хэмээн олноо хүндлэгддэг нэгэн. Цаг хугацаа бол бүхний шүүгч. Таны худал хуурмаг дүр төрх чинь өдрөөс өдөрт илүү тодорч үлдээсэн ул мөр чинь өөрийг тань мөрдөн мөшгөсөөр байгааг ухаарах цаг болсон. Монгол Улсын иргэн Хадбаатар овогтой Бат-Ялалт миний бие олон нийтийн өмнө халз мэтгэлцэнэ үү хэмээн энэхүү ИЛ ЗАХИДАЛ-ыг хүргүүлж байна” гэжээ.
Тэрбээр энэ талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн салбарт 30 гаруй жил ажилласан. Өнгөрсөн хугацаанд шүүх, хяналтын байгууллагын тогтолцоо нуран унаж, ялзарсныг нь гайхан сууж байх нь байж боломжгүй хэрэг. Шүүх засаглал гэх зүйлийг засахын тулд эхлээд тэр зүйлээ сайтар ойлгох хэрэгтэй. Шүүх засаглал гэх зүйл өнгөрсөн үед үйлчлэх ёстой байдаг. С.Зоригийн хэрэг бол улс төртэй холбоотой. Маргааш нь Ерөнхий сайдад дэвших гэж байсан хүнийг алчихсан нь шүүх засаглалтай холбоотой. Ц.Нямдорж сайдын санаа нь зовдог хоёр асуудал бий. С.Зориг асан болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хэрэг. Сайдын хэлсэн үг, хийсэн үйлдлүүд зөрөлдөж түүнийгээ тайлбарлах аргагүй мухардалд орсон” хэмээн Х.Бат-ялалт хэлсэн юм.
О.БАТДОРЖ
Сэтгэгдэл ( 6 )
Нямдорж яаж Бат-ялалттай мэтгэлцэх вэ дэ \nАмиа хорлосонтой адил зүйл болно.\nҮхсэн ацных нь шударга олон жил ажилласан хамаг балиар зүйлийн хутгуур \nБат-Ялалт бол шударга мэдлэгтэй залуу \nОлон жил тэмцэж байгаа хууль зүйн сайд болгонтой мэтгэлцээн хийе гээд \nТэдэнд мэтгэлцэх чадамж нүүр байхгүй
Batyalalt yahnavdee chamtai Nyamdorj said yu yarih ve dee
Nyamdorj gyai ynen yum heleed baigaa yum shig getel ug yildel ne zuruud baidag ,olon jil hyyli zyin salbart saidaar ajillasan buruu hiisen yum ne zuv holchihdog yum uu esvel, turd ingej udaan ajillasan nadad ebe zergiin buruu busarmag yum hiih erh bii gej hoddog yum uu ,Ene tur zasag hyyli shyyh bugd yalzarsan doo .jiriin irgeded bol arslan bar deedsuud bol8n mungutei negend bol nomhon honi
ene bat-yalalt gej bas neg duwchin unzad baynaa
Очиж байж батялалт мэтгэлцэх гэнээ . Инээдтэй юм бэ.
Мэтгэлцээнээ хол очиж хийцгээ. Та бүхний хар харүүлийг хангалттай харлаа, түвэгтэй юм. Эх адаггүй хэрүүл тэмцлээс чинь сайн сайхан болсон юм юу байна.