-Манай “поп” хоёрт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хуулийн дагуу суллуулах хүсэл байхгүй бололтой. Харин ч эсрэгээрээ хүч түрж, УИХ-ын гишүүнийхээ халдашгүй бүрэн эрхээрээ бамбай хийгээд ч болтугай ард түмнээс "ок" үнэлгээ авахаар улс төрийн ээлжит "жүжиг"-ээ үргэлжлүүлж байна-
Өнөө цагт “Эр хоёр загал” гэх үг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёрт яв цав тохирчээ. Нэг нь намаа голсон, нөгөө нь намаасаа хөөгдсөнийг эс тооцвол мань хоёрын улс төрийн “тоглолт” нь нэгнээсээ илүү ч үгүй, дутуу ч үгүй ижилхэн гэж хэлж болохоор. Өөрөөр хэлбэл, тэд хоёулаа ард түмнээсээ “ок” үнэлгээ авахын тулд ямар сэдвээр улс төр хийхээ ойлгодог, түүнийгээ парламентын танхимд ч тэр, гэр хорооллын гудамжинд ч тэр хэрхэн дэглэхээ мэддэг “поп” улстөрчид юм.
Тэгвэл парламентын сөрөг хүчин болох АН-аас өрх тусгаарлаж хамтдаа шинэ нам байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёрын ард түмнээсээ “ок” үнэлгээ авах ээлжит бай нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гэдэг нь нэгэнт ил болсон билээ.
Тэд эрүүдэн шүүлгүүлж, хилс хэрэг хүлээсэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих ангиас цаг алдалгүй суллахыг шаардаж байгаа гэхээс илүүтэй эрүүдэн шүүж байгаа бичлэгийг үзсэн олон нийт хүсэж байгаа юм. Ард иргэдийн энэхүү “хүсэл”-ийг мэдэрсэн мань хоёр хэн бүхнээс илүү Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хорих ангиас суллуулж, гавьяаг нь үүрэх хүслээ дотроо тээж явна.
Ямар сайндаа хоёрхон хоногийн өмнө Ж.Батзандан, Л.Болд нар Улсын Дээд шүүхэд хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагыг хүргүүлсэн байдаг. Тэд үүнийгээ "УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны судалгааны явцад шинэ нөхцөл байдал үүссэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой. Энэ хоёр хүнд эрүүдэн шүүх замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй" гэж тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл Монгол Улс өөрийн гэсэн хууль, журамтай. Тэрхүү хууль, журмынх нь хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой гэдгийг хуульчид төдийгүй олон нийт хэлж байна.
Тийм гаргалгаа байгаа гэдгийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь хүртэл ам алдсан билээ. Тэрбээр "Хуулийн талаас нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах боломж бий. Нэгэнт эрүүдэн шүүсэн нь ил болсон болохоор Улсын Ерөнхий прокурор, эсвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичих эрхтэй" гэж ярьсан байдаг.
Харамсалтай нь, манай “поп” хоёрт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хуулийн дагуу суллуулах хүсэл байхгүй бололтой. Харин ч эсрэгээрээ хүч түрж, УИХ-ын гишүүнийхээ халдашгүй бүрэн эрхээрээ бамбай хийгээд ч болтугай ард түмнээс "ок" үнэлгээ авахаар улс төрийн ээлжит "жүжиг"-ээ үргэлжлүүлж байна. УИХ-ын гишүүн гэхээрээ өөрт таалагдахгүй зүйлийн эсрэг жагсаал, цуглаан хийх замаар хууль, шүүхэд нөлөөлж болохгүй байлтай. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёр мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой. Эсвэл мань хоёр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ хууль, шүүхэд нөлөөлөх хэрэгсэл гэж эндүүрээд явж байна уу?!.
Сэтгэгдэл ( 19 )
Heden terbumaar idsen Zoljargal Bayrtsogt.Saihanbileg.ulsaa suiruulsen Elbegdorj nar gaduur zugaalaad bhd ene muu ydarsan 2g gaduur bailgaj.baitsaaj boldoggui uomuu.Shuuhiin hulgaichuudad ih uchir bnaa.Nymdorj gantsaardaad diilehgui bn shde
Heden terbumaar idsen Zoljargal Bayrtsogt.Saihanbileg.ulsaa suiruulsen Elbegdorj nar gaduur zugaalaad bhd ene muu ydarsan 2g gaduur bailgaj.baitsaaj boldoggui uomuu.Shuuhiin hulgaichuudad ih uchir bnaa.Nymdorj gantsaardaad diilehgui bn shde
ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛААД ЯЛТАНГ ЧӨЛӨӨЛӨӨД БАЙВАЛ ЦАГДАА , ШҮҮХЭЭР ЯАДАГ ЮМ !!!
Aldart SHIVEGCHIN tsol ugii
хөлсний сэтгүүлч хөлсний тархиараа сэтгэж хөлсөлсөн эздийнхээ таалалд нийцүүлж улин хуцаж бна уу , бид хууль шүүх нэртэй манангийн нохойнуудыг хөөж явуулна
Тэгж л таарна.Энэ 2 попрохоос ѳѳр ид шидгүй гошногонууд
Юмыг эрэгцүүлэн бодож байж бичиж бай.Манангийн гар хөл болж байхаар дуугүй байвал өлзий болно.Чамайг шоронд хийгээд толгой дээр чинь шээс баасыг чинь асгавал чи яахав.Сэтгэлгүй хүний бодлоггүй санаа байна.
юу солиотой юм бичээд байаа пизда вэ Содномдаржаа Чимгээ 2 ямар ч холбоогүй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой байхад
ЭНЭ ХОЁРЫН БОДИТ ҮНЭНИЙГ ОЛЖ БИЧИЖ ЧАДСАН БАЙНА.
ЗИНДАА.МН ийм утгагүй зүйлийг бичүүлж тавиулж тархи угаалтыг зогсоох хэрэгтэй
ИЙМ ЮМ БИЧИХ ГЭЖ МАНАН-С ХЭДЭН ТӨГРӨГ АВДАГ ЮМ БОЛ ДОО
Zindaa chini nuguu muu gulug mandahbaasiin suvag bizdee. Manan sunutugei.
dor setgegdel bichsen hun yamar ih yum meddeg mundag hun be hural dargalj ordoggui gej yaj medej bgaan bol eruugin heregt hural dargalj ordog shu
Энэ хүмүүс ард түмний өмнөөс морь нохой мэт зүтгэн гэж тангараг өргөж ард түмэн элчээ гэж төрд илгээсэн хийх ёстой ажлаа л хийж байгаа улсууд...
Zindaa манангийхныг хамгаалаад байхаөр улсаа бодооч.Та нөхдүүд мөнгөжиж байвал улс орон хамаагүй юу.
Hoyor zagal sain yumnii tuluu zorigtoi yavj baina.
ЭНЭ 2 ГИШYYН АРГАА БАРААД Л .. ЯАГААД ГЭВЭЛ НААДАХ ШYYХ ЧИНЬ ЕЕРЕЕ ЗОРИУД БУДИЛУУЛСАН ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙГАА. ТИЙМ УЧИР НЭРЭЭ БИЧЭЭГУЙ ЗИНДААГИЙН ГЕЛЕГ ДУТ
Ер нь хэзээ байтлаа УДШ ерөнхий шүүгч шүүх хурал даргалж орж байлаа ганц энэ хуралд орж шийдсэн болхоор бүүр гацаанд оруулчихсан ш дээ хамгийн сүүлд нь өөрт нь гомдол гаргах ёстой байсан ш дээ