Трамп, Путин нар Иран, Сири, Венесуэл, Украины асуудлыг хэлэлцжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Иран, Сири, Венесуэл, Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцлээ гэж өнөөдөр Осака хотноо эхэлсэн “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон тус хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнгийн талаар Цагаан ордноос гаргасан мэдээлэлд дурджээ.

Талууд АНУ, ОХУ-ын харилцааг сайжруулах нь тус хоёр улсын төдийгүй, дэлхийн нийтийн эрх ашигт нийцнэ гэдэгт санал нэгдэж, 21-р зуунд зэвсэглэлийг хянах хяналтын загварын талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг дэмжжээ.

Нэг цаг 20 минут үргэлжилсэн уулзалтын өмнө В.Путин энэхүү уулзалт хоёр талын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сайхан боломжийг олгож байна гэж мэдэгдэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top