Израилын агаарын цэргийн хүчнийхэн Сирийн нийслэл Дамаск, Хомс хотын орчим пуужингийн цохилт хийжээ. Сирийн мэдээллийн САНА агентлагийн мэдээлснээр, Израилын онгоцнууд Сирийн цэргийн байрлалуудад пуужингийн цохилт өгсөн байна. Сөнөөгчид Ливаны агаарын орон зайнаас Дамаск хот руу дайрчээ. Ингэхдээ Сирийн газар нутагт арав гаруй Израилын онгоц орж ирсэн аж.
Сирийн зүгээс Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тусламжтайгаар пуужингийн цохилтуудаас хамгаалж байна гэж тус агентлаг мэдээлжээ. Сирийн цэргүүд гурван онгоцыг сөнөөгөөд байгаа аж.
Агаарын цохилтын улмаас дөрвөн энгийн иргэн амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ.
Сэтгэгдэл ( 0 )