Хонконгод олон нийтийн жагсаал дахин боллоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Өнөөдөр өглөө /2019.07.01/ Хонконг БНХАУ-тай эргэн нэгдсэний ойтой холбогдуулан олон мянган жагсагчид гудамжиндаа гарч шилжүүлэн өгөх хуулийн эсэргүүцэж дахин жагслаа. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд нийт сая гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон.

Хонконг БНХАУ-тай эргэн нэгдсэний 22 жилийн ойд зориулан туг өргөх ёслолын өмнө цагдаа нар гол төлөв оюутнуудаас бүрдсэн жагсагчид руу чинжүү шүршжээ. Албан ёсны арга хэмжээнд оролцохоор цагдаагийн өндөр хамгаалалт дор Хонконгийн Ерөнхий захирагч Керри Лэм гарч ирсэн байна. Тэрбээр Хонконгийн засгийн газар илүү нээлттэй, найрсаг болохын тулд засаглалын хэв маягаа өөрчлөх шаардлагатай гэж хэлээд залуучуудын төлөө илүү их зүйл хийхээ амлажээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zorke(58.182.4.15) 2019 оны 07 сарын 02

HK ch suirch bn daa. Turiin ordon ruugaa orchloo. Shorgoolj shig olon hunaa nar jagsaad balaig ni avch bn.

0  |  0
Top