М.Энхсайханы илтгэлээс ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өчигдөр /2019.07.03/ "Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?" сэдвээр илтгэл тавьсан билээ. Тус илтгэлийн голлох 10 эшлэлийг хүргэж байна. 


1

Ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улсад болсон олон үйл явдлаас хоёр том асуудлыг би онцолмоор байна. Нэг нь ардчилал, нөгөөх нь зах зээл. Энэ хоёр ойлголт өөр хоорондоо уялдаатай ч ижилхэн зүйл биш юм.

 

2

Зовлон бэрхшээл дундуур туулж байж зах зээл гэдэг ойлголт Монголд нутагшсан юм. Зах зээлийн сэтгэлгээ хэр баттай нутагшсныг өнөөдөр харах үлдэж байна.

 

3

ОХУ, БНХАУ-ыг хуулбарлан дууриах шаардлага огтоос байхгүй. Ардчиллыг дарангуйлал руу чирснээр хөгжил ирэхгүй.

 

4

Сонирхлын бүлгээрээ овог аймаг болох нь ардчилсан нийгэмд байх ёстой үзэгдэл юм. Харамсалтай нь энэхүү сэтгэлгээ нам дамнасан МАНАН үзэгдлийн сэтгэлгээний суурь дэвсгэр болсон байна.

 

5

Өнөөдөр Монголын нийгэм улс төрийн намууд гэхээсээ илүүтэй нутгийн зөвлөл, бөх, уяачид, хошин шог, мото, мотоциклын холбоо зэргээр овог аймагт задарсан юм шиг санагддаг.

 

6

Овгийн сэтгэлгээ давамгайлж буй нийгэмд юун том улс төр ярих. Тийм юм ярьж байгаа хүмүүс бүгд тэнэг, сэтгэлгээний өвчтэй болж харагддаг.

 

7

Жирийн сонгогчид зах зээл, чөлөөт худалдааны талаар тун өнгөц ойлголттой. Нүүдэлчин Монголчуудын хувьд аливаа зүйлийг тэмтэрч үзэхээс нааш юмсыг ойлгодоггүй байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй.

 

8

Хувийн хэвшлийн компаниуд нэг өдөр л том томоор ашиг хийж байгаа мэт иргэд гэнэн төсөөлөл төөрөгдөлтэй байдаг. Тиймээс хувийн хэвшлийг буруушаах, бизнес эрхэлж л байгаа бол хулгайч гэж харах буруу хэвшмэл ойлголт нийгэмд бий болдог.

 

9

Монголд популизм оройн дээд Очирваань болчихоод байна. Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун нимгэн хөрстэй хийрхэл. Популистууд худалч. Худал ярихдаа сэтгэл нь ч өвдөхгүй.

 

10

Популизмыг буруушааж сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал чухал байна. Намууд үзэл баримтлалдаа анхаарч Улстөрийг зах зээлтэй нь номолдог болох хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
AR(197.211.57.134) 2019 оны 07 сарын 04

Сайн уу Бүгд, Миний нэр Эрхэм Ариутцэцэг, Би Улаанбаатар хотод Монтенегро хотод амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй хүн байна уу? би гэр бүлийнхээ ядуу нөхцөл байдлаас аврагдсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж буй хүн бүрийг би лавлах болно, тэр надад болон гэр бүлийнхэндээ аз жаргалыг өгч байсан, 22,000 зээл хэрэгтэй байсан, 00 доллар миний амьдралыг эхэлж байхдаа би энэ шударга ёсыг олж харсан 3 хүүхэдтэй ганц бие ээж учраас бурхан нь 22000.00 долларын зээлийг надад өгч буй зээлдүүлэгчээс айдаг хүн, тэр бол Бурханаас айдаг хүн, хэрэв танд хэрэгтэй бол Зээлээ төлж, зээлээ эргүү

0  |  0
Top