МАХН-аас Ажлын хэсгийнхэнтэй уулзах хүсэлт хүргүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 07

Монголын Хуульчдын холбоо болон улс төрийн зарим намаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа хүргүүлжээ. Эдгээр саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд уншиж танилцуулсан юм.

Тухайлбал, МАХН-аас “Байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг саналаар Ажлын хэсэгтэй уулзах хүсэлтэй байгаа тухай саналаа ирүүлсэн байна.

Тэдний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.162) 2019 оны 07 сарын 08

Байгалийн баялаг ард түмний өмч мөн гэдэг үг зөв л дөө одоо төрийн байгаа учираас 76 идэх боломжтой

1  |  0
Top