Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг чөлөөлөх асуудлыг тус намын гишүүд болон удирдах албан тушаалтнууд ярьж эхэлсэн гэх.
Түүнийг намынхаа “гал тогоо”-г удирдаж, гишүүдийнхээ эв нэгдлийг хангаагүй, сөрөг хүчний байр сууриа нийгэмд хүчтэй илэрхийлж чадахгүй байгаа гэх шүүмжлэл намын нөхдийнх нь дунд өрнөж байгаа бололтой. Иймд УИХ-ын 2020 оны сонгуулиас өмнө олон нийтэд танигдсан нэгнээр намынхаа генсекийг томилох шаардлагатай гэсэн байр суурь дотооддоо цухалзуулж эхэлсэн нь нам доторх гол сэдэв болоод байна.
Ц.Туваан нь 2017 оны нэгдүгээр сард тус албан тушаалд томилогдсон юм.
Намын удирдлагын түвшинд бол түүний оронд томилох хүнийг яриагүй байна. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг томилох магадлалтай гэх таамаг олон нийтийн дунд бий. З.Энхболд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа өгөхөөр болоод буй билээ.
Сэтгэгдэл ( 2 )
muu gahaig zailuul
hugiin garshde tzaiz deer l aris shirnii chenj l baisan hulgaich shde