Дэлхийн хамгийн өндөрлөгт байрлах замыг засаж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Гэрээсээ хэдэн зуун км-ийн алс хол Энэтхэгийн ажилчид дэлхий дээрх хамгийн өндөрлөг газарт тавигдсан авто замыг засварлахаар Хималайн хүйтэн цөлд хөдөлмөрлөж байна.

Далайн түвшнээс 5360 м өндөр Чанг Ла даваан дээр байрлах 13 ажилчин дөрвөн сарын турш Ладакын Тангцэ дүүрэгт орших Нубра үзэсгэлэнт хөндий, Пангонг нуур руу жуулчдыг хүргэдэг автозамын засварыг гүйцэтгэж байна.

Нэг хүний ажлын хөлс 572 ам.доллар бөгөөд 1.3 тэрбум хүн амын 21 хувь нь хоногт хоёр хүрэхгүй ам.доллароор амьжиргаагаа залгуулдаг улсын хувьд энэ нь багагүй мөнгө гэнэ.

Долоо хоногийн зургаан өдөр ажиллах тэдэнд гар, хүрз болон чулуу, элс зөөх хуучин үүргэвчнээс өөр ажлын багаж хэрэгсэл үгүй. Өглөө бүр тэд ачааны тэрэгт сууж, ажлын “байрандаа” ирдэг байна.

“Энд ажилласнаар мөнгөө хэмнэх боломжтой” гэж 33 настай Ражшекар гэгч Францын мэдээллийн агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Энэтхэг улсад ажлын хүчний хөдөлгөөн их байдаг. Аажеевика Бюро төрийн бус байгууллагын судалгаанаас үзвэл олон сая хүн аюултай, хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байна. 2017-2018 онд тус улсад ажилгүйдлийн түвшин 6.1 хувь байсан нь 1970-аад оноос хойш бүртгэгдсэн хамгийн доод үзүүлэлт гэнэ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top