Гуч хүрээгүй байхдаа сайд болж, 31-тэйдээ Канцлер болж байсан Курц ЭРГЭН ИРНЭ

2019 оны 07 сарын 20

2017 онд 31 насандаа Австрийн түүхэн дэх хамгийн залуу канцлер болсон  Себастьян Курц парламентын шийдвэрийн дагуу энэ оны тавдугаар сард огцорсон билээ. Гэхдээ тэрбээр ирэх есдүгээр сард болох шинэ сонгуулийн дараа улс төрд эргэн ирнэ гэж мэдэгдээд буй. Түүний огцрох болсон шалтгаан хамтран зүтгэгч нь болох дэд Канцлер Хайнц-Кристиан Штрахын авлигын асуудалтай холбоотой. Оросын нэгэн олигархийн ач охинд төрийн гэрээ худалдаж, мөнгө авч буйг нь баримтжуулсан бичлэг цацагдсанаар Себастьян Курц Канцлераар ажиллах боломжгүй болсон юм.

Гэсэн ч Курц эргэн ирнэ гэж мэдэгдсэн.  Тэрбээр гуч гаруйхан насандаа Канцлер буюу Ерөнхий сайд болсон нь  дэлхийн улс төрийн түүхэнд анхаарал татсан үйл явдал болж байсан билээ. Ер нь Европын түүхэнд түүн шиг ийм залуугаараа тийм өндөр албан тушаалд очсон тохиолдол байхгүй.

Намтар түүхийг нь харвал  Курцийн улс төрийн замнал Канцлер болох үед нь хэдийнэ 15 жилээр хэмжигдэж байв. Тэрбээр Вена хотын ажилчны дүүрэг гэгддэг Майдлингт төрж, өссөн бөгөөд дунд сургуульд байхын л төр улсын үйл хэргийг ихээр сонирхдог байж. Ямартаа л 16 настайдаа дүүргийнхээ намын үүрт очиж ажил эрхлэхийг хүссэн ч “их сургуулиа төгссөнийхөө дараа улс төр сонирх” гэсэн зөвлөгөөг сонссон байдаг. Гэвч Курц тэндээс гараад өөр дүүргийн намын үүрт очиж, ажил олсон байдаг.  Венийн Их Сургуулийн Хуулийн факультетийг дүүргэлгүй орхисон тэрбээр  2008 онд  намынхаа залуучуудын жигүүрийн тэргүүн болж байжээ. Түүнчлэн удалгүй Австрийн Дотоод Хэргийн Яамны Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар ажилласан байдаг. Хоёр жилийн дараа буюу 30 нас хүрээгүй байхдаа Гадаад хэргийн сайд болж байв. Түүний улс төрийн карьерын талаар  судлаачид янз бүрийн л дүгнэлт хийдэг. Тухайлбал, улс төр судлаач Петер Фильцмайер түүнийг Канцлер болох үед  “Курц залуу ч  намдаа хэдийнэ байр сууриа олсон, туршлагатай улстөрч. Хүмүүс улиг болсон хуучин царайнуудаас залхсан. Курц  нийгмийг би л өөрчилж чадна гэж  ард иргэдэд итгүүлж чадсан.  Тэр Меркель, Макрон хоёрын дундах улс төрийн загварыг авч ажилласан. Тэр улс төрийн байр сууриа сайн ашиглаж, шинэчлэгч болж харагдаж чадаж байна” гэсэн байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

0  |  0
Top