ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 05.18-20.37
  • Барилдлага: Үл зохилдох 
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй 
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 7 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 22, Шийдэм одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top