Х.Тэмүүжин: Үндсэн хуульд Дээд шүүхийн эрх мэдлийг тодорхой зааж өгөх хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

УИХ-аас 72 дугаар тогтоолыг баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг парламентаар хэлэлцэж байна. 

Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Нэгдүгээрт энэ Үндсэн хуулиар тойргийн шүүх гэх тогтолцоогоос илүүтэй шүүн таслах процессын дагуу шүүхийн үндсэн тогтолцоог тэлэхгүй нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай зүйлээр шүүхийн үндсэн тогтолцоогоо зарлаад байна. Үүнээс болж дэлхий нийтэд байдаг шүүхэд тавигддаг зарчим, шаардлага Үндсэн хуулиас урган гарч нийгэмд амилж чадахгүй байна" гэв. 

Мөн "Хоёрдугаарт, үнэхээр шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давж заалдах зэргээр эрэмбэлэх аваас дээд шат, хяналтын шат нь анхан болон давж заалдах шатны эрх мэдлийг булааж болохгүй. Дээд шүүхийн эрх мэдлийг нарийвчлан тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол өнөөдөр шүүхийн хараат, бие даасан байдал нь алга болсон байна. Энэ тогтолцоог хангахын тулд парламент Үндсэн хуулийн тэрхүү заалтыг хөндөхөөс өөр аргагүй юм" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.218) 2019 оны 07 сарын 27

Бүгд Элбэгээ хааны албат бус уу. Баттулга Хүрэлсүх Баяр Энхболд Тэмүүжин...

0  |  0
Bold(24.19.0.46) 2019 оны 07 сарын 24

Ebiguin buunii nohoi. Chamd itgej bilee.

0  |  0
Top