ДОРНЫН ЗУРХАЙ: Эд эдлэл идээ ундаа олдоно

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 05.19-20.35
  • Барилдлага: Хотол чуулган 
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
  • Суудал: Огторгуй
  • 09:19 цагт сар тал болно.

 

Аргын тооллын 7 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Шийдэм одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top