Иргэдээ ялгаварлаж, зорчих эрхийг нь хязгаарласан "ХАРГИСЛАЛ" хэнд ашигтай вэ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

-Иргэдээ авто машинаар нь ялгаварлаж, зорчих эрхийг нь хязгаарласан “ХАРГИСЛАЛ” хэнд ашигтай вэ. Лав л ядарсан ард олонд биш гэдэг нь илт-

Нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын замын түгжрэл тамтгаа алдсан нь үнэн. Энэ нь иргэдийн “мөнхийн зовлон” болж, тэр хэрээр Хотын дарга нарын “шүдний өвчин” болсоор ирсэн билээ. Нөгөө талаараа эрх мэдэлтнүүд хотын авто замын түгжрэлийг багасгах зорилгоор олон ажлыг санаачилдаг ч тэр болгон нь үр дүнгээ өгөөгүй нь маргашгүй үнэн юм.

Тэгвэл өнөөгийн хотын удирдлагууд замын хөдөлгөөнийг “А”, “В”, “С” гэсэн гурван бүсчлэлд хуваахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, “А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэлх аж. Харин “Б” бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл бол “С” бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг.

Хамгийн сонирхолтой нь А, В бүсчлэлд байгаа бүх авто зогсоолыг 8-15 мянган төгрөгийн хооронд төлбөртэй болгохоор зэхэж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй авто машиныг тэрхүү бүсчлэлдээ нэвтрүүлэхгүй байх “ХАРГИС” аргыг олжээ.

Тэд дээрх шийдвэрээ танилцуулахдаа “Том зургаар нь харвал иргэд авто машины зөв хэрэглээнд орж байгаа юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бид маш олон аргачлалыг судалж үзсэн. Замын бүсчлэлийг саяхнаас олон нийтэд мэдэгдэж байгаа боловч сүүлийн хэдэн жил хийсэн судалгаа төлөвлөгөө юм. Гэхдээ одоогийн байдлаар бүсчлэлийг эхний байдлаар хэрэгжүүлснээр түгжрэлийг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд цаг хугацааны хувьд хязгаарлалт байхгүйгээр хүн бүр авто машинаа унаад явахаар 70 орчим хувь нь ганцхан жолооч л суугаад явж байдаг дүр зураг ажиглагдаж байна. Анх дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхлэхэд иргэдийн 80 гаруй хувь нь эсэргүүцэж байсан бол одоо дэмжээд, хэрэгжүүлээд явж байна. Тиймээс бид энэ бүсчлэлтэй дасан зохицох хэрэгтэй. Жолооч нар торгуульгүй байхын тулд дүрмээрээ явж эхэлнэ. Дүрмээрээ явж эхлэхээр зам тээврийн осол, түгжрэл багасна. Бидний бухимдал, эрсдэл байхгүй болно. Бид ирэх наймдугаар сараас замын бүсчлэлийн ажлаа хэрэгжүүлнэ” гэж мэдэгдэв.

Шуудхан хэлэхэд, халтар машинтай, татвар болон торгуулиа төлөөгүй жолооч хотынхоо төвөөр эрх дураараа явж болохгүй болж таарах нь. Өнөөдөр ямар нэгэн торгуульгүй, авто машин нь бүрэн бүтэн жолооч хэд байгаа билээ. Нөгөө талаараа иргэдээ авто машинаар нь ялгаварлаж, зорчих эрхийг нь хязгаарласан “ХАРГИСЛАЛ” хэнд ашигтай вэ. Лав л ядарсан ард олонд биш гэдэг нь илт. Жолооч нар ч дээрх харгис шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Нийтийн сүлжээнд ч иргэд ам уралдан хэлэлцэж, олонх нь хүлээж авах боломжгүй шийдвэр гэдгийг дайж байгаа харагдана билээ.  

Гэтэл дээрх “ХАРГИС” шийдвэрийг гаргасан нөхөд олон сар олон талаас нь судалж байж бодож олсон төдийгүй олон нийтийн олонх нь дэмжсэн гэж улайх ч үгүй, ичих ч үгүй ярилаа. Тэд хотын замын хөдөлгөөнийг “А”, “В”, “С” гэсэн гурван бүсчлэлд хувааснаар түгжрэл багасахаас гадна иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж өөрсдийнхөө шийдвэрийг зөвтгөж сууна.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.10) 2019 оны 07 сарын 27

Uls turiin tolgoid baigaa malnuud oorsoddoo taaruulsan shiidver hezee henees sanal avaad buh niiit demjsen wm sanahgui l wm bn shuu

0  |  0
DR. PRADHAN(105.112.50.137) 2019 оны 07 сарын 26

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
lygiyuh(202.21.109.96) 2019 оны 07 сарын 25

shuluuhan tegsh sondgoi geed yarihgui yasan um

0  |  0
ner(202.21.109.96) 2019 оны 07 сарын 25

9sariin 1- nees jinhene dain shig um bolno shuu,niitiin teevree tsegtsleegui baij tes hondlon um yariad baih um, hunee bodson um hii l dee

0  |  0
n(202.21.109.96) 2019 оны 07 сарын 25

9sariin 1- nees jinhene dain shig um bolno shuu,niitiin teevree tsegtsleegui baij tes hondlon um yariad baih um, hunee bodson um hii l dee

0  |  0
Z(64.119.18.214) 2019 оны 07 сарын 25

Ted urgelj hamgiin adgiin shiidver gargadag.

0  |  1
Z(64.119.18.214) 2019 оны 07 сарын 25

Ted urgelj hamgiin adgiin shiidver gargadag.

1  |  0
Иргэн(66.181.161.75) 2019 оны 07 сарын 26

Маш зөв шийдвэр. Ядарсан гэдэг үг Капитализмын нийгэмд зохихгүй мөнгөтэй хүн давуу эрхтэй амьдардаг нийгэм. За тэгээд эсэргүүцэл илэрхийлээд байгаа хөдөөний гарууд та нар өөрсдөө энэ хотыг ийм болгосон одоо тэгээд матрын нулимс унгаад байх шаардлагагүй.Энэ хотод орж ирж амьдарч байгаа чинь их юм Ардчилал Капитализмын буян. Аль ч улсын нийслэл хот өөрийн гэсэн дүрэм журамтай дандаа эрх битгий ярь үүргээ биелүүлж сурцгаа!!!!!

2  |  0
Иргэн(66.181.161.75) 2019 оны 07 сарын 25

дорж(202.21.124.20) 2019 оны 07 сарын 25

зөв. дэмжиж бна. Би л лав өөрийн тэрэгний торгуулийг шалгаж үзлээ. 4 удаагийн үйлдлээр 60000 төг гусуулчихаж. кк. Төллөө ш д. Хотын төвөөр явах хэрэг гарвал төвөг цаашаа.

1  |  0
crc(202.131.244.210) 2019 оны 07 сарын 26

niitiin teeweriin hotsrogdol ni hvn bvhniig mashintai bolgohod hvrgesen shvv

1  |  0
crc(202.131.244.210) 2019 оны 07 сарын 25

zochin(103.229.122.20) 2019 оны 07 сарын 25

mashin unaad yawaa khumuusee yadarsan gedeg uls manaykh l baykh ,arga khemjee awakhguy bol naad ub chini 0 zogsolt bolloo . mal setguulch ukhaantay yum mini, taalagdakhguy bol ter oron nutagtaa ochooch , tuunees gadna gudamjaar yawj baygaa mashiny ikhenkh ni zorchigch khaygaad tugjrel uuusgeed yawdag khumuus baydag , tur zasag zuw zuyl khiij bayna ,

Зочин(66.181.185.196) 2019 оны 07 сарын 25

Зов шийдвэр танхай жолооч нартай зайр наргуй тэмцэх хэрэгтэй Жилд 500 гаруй хун осолд амиа алдаж мянга гаруй хун эрэмдэг болж байна Буруу рультэй машиныг хилээр оруулахаа болиоч Нийт ослын 70 хувийг тийм машины жолооч хийж байна ядурэм зорчсон жолооч нарын торгуулийг нэмье Явган зорчигчдыг уулзвар дээр ногоон гэрэл асууд байхад хажуунаас дайрах гээд орж ирдэг Хуухэд хогшчууд айж сандарч гуйж байгаад дайруулахаа шахдаг

1  |  0
Явган зорчигч(202.55.180.58) 2019 оны 07 сарын 26

Машин унаад яваад байгаа ардууд чинь ядарсан ардууд ч биш байхаа. Хотоос гаргасан шийдвэр зөв шийдвэр, тэр ядарсан гээд байгаа жолоочид эхлээд үүргээ биелүүлчихээд дараа нь хотын төвөөр дураараа давхилдана биз. Энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа шигээ нийтийн тээврийг шүүмжилцгээ, шаардлага тавьж сайжруул.

1  |  0
Автынхан дэбийлүүд(103.14.38.137) 2019 оны 07 сарын 26

Автынан дандаа иргэдийнхээ эсрэг үйл ажиллагаа, хүчирхийлэл хийж явсаар ирлээ дээ. Эд нарт гадаад орнуудаас иргэдийнхээ төлөө гэх үлгэр жишээ авч ажиллах маш их боломж байгаа ч хүсэхгүй байна. Зөвхөн өөрсдийн ажлын амар хялбар байдал, нэр хүнд, хээл хахууль, хүчирхийллийн ашиг тусыг хүртэх л бөөн шунал носрхож байна. Эднээс олигтой зүйл юу ч гарахгүй. Хүмүүс улам ихээр үхсээр л байх болно.

1  |  0
Top