Красноярскт ойн түймэр асаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

ОХУ-ын Красноярскийн хязгаарт ойн түймэр газар авч, 907 мянган га газрыг хамарчээ. Бүс нутгийн ойн түймэртэй тэмцэх төвийн мэдээлснээр өнөөдрийн /2019.07.25/ байдлаар 20 гаруй ойн түймэр асаж байгаа аж. Түймрийн нийт хамрах талбай нь 906.817 га гэнэ.

Гэхдээ түймэр хүн ам оршин суудаг газруудад аюул учруулахгүй гэж албаныхан мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top