ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ АРМИ: БНХАУ цэргийн хүчээ нэмэгдүүлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

БНХАУ-д “Цагаан ном” гэх тус улсын цэргийн стратегид зориулсан баримт бичиг гарчээ. Түүнд өгүүлснээр Бээжин дэлхийд тэргүүлэх гэж хичээхгүй, цэргийн хүчээ тэлж, хувийн нөлөөллөө нэмэх зэргийг ч бас нэн түрүүнд тавихгүй аж. Гэхдээ энэ зууны дунд үед Зэвсэгт хүчээ дэлхийн хэмжээний арми болгох зорилготой байгаа юм.

Үүнээс гадна Хятад улс Вашингтонтой хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаа аж. Гэхдээ Бээжин бүх эсэргүүцэл, шүүмжлэлийг үл харгалзан илүү нягт харилцааг Москватай үүсгэхийг эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ Хятад нь цөмийн зэвсгээс татгалзах уриалгыг батлан хамгаалахын “сургаал”-даа багтаасан цорын ганц цөмийн хүчин болжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба энэ сарын 24-нд бүгд найрамдах улсын батлан хамгаалах стратегийн шинэ баримт бичгийг олон нийтэд ил болгожээ. Баримт бичиг “Хятадын үндэсний батлан хамгаалах салбарын шинэ эриний Цагаан ном” гэх нэртэй байгаа аж. Бээжин анхны “Цагаан ном”-ыг 1998 онд хэвлэж байжээ. Энэхүү баримт бичигт олон улсын болон үндэсний аюулгүй байдлын асуудлаар БНХАУ-ын үзэл бодлыг тодорхойлсон байна. Дараа нь стратеги хоёр эсвэл дөрвөн жилд шинэчлэгджээ.

Шинэ баримт бичигт Хятад улс дэлхийд тэргүүлэхийн төлөө хэзээ ч хичээхгүй, хилийн чинадад нөлөөгөө тогтоох гэж оролдохгүй гэсэн агуулгыг багтаасан байна. БНХАУ 70 жилийн хугацаанд хэзээ ч цэргийн мөргөлдөөнийг эхлүүлээгүй бөгөөд Хятадын ард түмэн энх тайвны төлөө үргэлж зогссоор ирснийг ч “Цагаан ном”-д өгүүлжээ. БНХАУ өнөөдөр аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллахыг хүсэж байгаа болохоос цэрэг зэвсэглэлийн төлөө биш аж. Дэлхий ертөнцийн тогтвортой байдлын төлөө ажиллаж буй энэхүү стратегийн хүрээнд Хятад улс бүс нутгийн хурц асуудлуудыг зөөлрүүлэхэд “бүтээмжтэй үүрэг гүйцэтгэдэг”. Тухайлбал, Солонгосын хойгийн нөхцөл байдал, Ираны цөмийн асуудал болон Сирийн дайн зэрэг асуудалд...

Дэлхийн хэмжээний арми

“Цагаан ном”-ын чухал хэсэг нь Хятадын Зэвсэгт хүчний бүтцийн шинэчлэлтэд зориулагджээ. 2035 он гэхэд зэвсэгт хүчний зохион байгуулах бүтэц, армийн тоног төхөөрөмж болон цэргийн дүрмийн шинэчлэлтийг дуусгах юм байна. Ийнхүү энэ зууны дунд үед Хятадын Зэвсэгт хүчнийг дэлхийн түвшний арми болгон хувиргах талаар ярьж байна.

Зүүн Азийн судалгааны төв болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шинжээчдийн дүгнэж буйгаар Хятадын засаг захиргаа үүнийгээ болзолгүй хийх ёстой гэсэн даалгавар тавьжээ. “БНХАУ их хэмжээний санхүү хуримтлуулсан тул өнөөдөр түүнийгээ Зэвсэгт хүчнээ өөрчлөхөд ашиглаж болно” гэж шинжээчид тэмдэглэв.

Орос, Хятадын зэвсэгт хүчний хөгжил

АНУ зэвсэгт хүчнийхээ командлал, байлдааны тактикт мөн өөрчлөлт хийх хүсэлтэй байгаа аж. Харин Бээжин сүүлийн 10 жилд батлан хамгаалахын зардлаа мэдэгдэхүйц багасгажээ. Гэхдээ ДНБ-тэй харьцуулахад үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдсэн гэж “Цагаан ном” баримт бичигт тэмдэглэсэн байна. “Шинэчлэл ба нээлттэй байдал бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Хятад улс өөрийгөө хамгаалах чадвараасаа тогтвортой өсөлт рүү шилжиж, батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлсэн. Ер нь батлан хамгаалахын зардал улс орны эдийн засаг, төсвийн хуваарилалтын өсөлттэй зэрэгцэн нэмэгдэж байна” гэж “Цагаан ном”-ын зохиолч тэмдэглэжээ.

Баримт бичигт зааснаар ДНБ-ий эзлэх хувь 1979 онд 5.43 хувь байснаас 2017 онд 1.26 хувь хүртэл буурчээ. Өнөөдөр Хятад улс ДНБ-тэй харьцуулахад батлан хамгаалах зардлаараа дэлхийд зургаадугаар байранд (АНУ, Орос, Энэтхэг, Их Британи, Францын дараа), зарлагын үнэмлэхүй хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг.

Баримт бичигт БНХАУ-ын үндэсний батлан хамгаалах салбарын түлхүүр зорилгууд багтжээ. Энэ нь аливаа түрэмгийллийн эсрэг зогсож, хүн амын аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах, БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, далайн болон сансрын ашиг сонирхлыг хамгаалахад оршино. Үүнээс гадна баримт бичигт Шинжаан Уйгурын автономит нутаг дэвсгэрт Тайвань, Түвдийн салан тусгаарлахтай тэмцэх хэрэгтэйг онцолжээ. Шинжаан Уйгурын өөртөө засах мужид 2014 оноос хойш БНХАУ-ын Ардын зэвсэгт цагдаа нар 1588 террорист бүлэглэлийг устгаж, 12 мянга гаруй террористыг баривчлах ажилд оролцсон гэж мэдээлж байна.

Шинжээч нарын хэлж буйгаар БНХАУ-ын удирдлага терроризмтой тэмцэхэд маш их анхаарал хандуулж байгаа нь тохиолдол биш аж. Энэ нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар тулгамдсан асуудал болоод байна. “Аюул занал улам бүр нэмэгдсээр байгаа тул Хятад Шинжаан Уйгурын өөртөө засах оронд янз бүрийн арга хэмжээ авч байна. Исламын терроризм нь зөвхөн Хятадад төдийгүй нийт бүс нутагт тулгамдсан асуудал болж байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэж шинжээч тайлбарлажээ.

Болгоомжлол

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын олон удаагийн уулзалтууд нь тэдний нөхөрлөл хэрхэн батжиж, хоёр гүрний хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч байгааг илтгэдэг. Хоёр улс харилцан бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, нэгнээ дэмжих үндсэн дээр найрамдалт харилцаагаа хөгжүүлж байгааг шинжээчид хэлж буй.

Олон улсын анхаарлыг татаж байгаа ОХУ, Хятадын цэргийн салбарын хамтын ажиллагаа нь судалгаагаар 2000-2017 онд Орос улс БНХАУ-д 27.8 тэрбум ам.долларын зэвсэг экспортолсноор улам бүр өргөжин тэлжээ. Хоёр улс батлан хамгаалах үйлдвэрлэл, Хятадын зэвсэг техникийн төсөл боловсруулах салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн Хятад нь Оросын үйлдвэрийн зэвсгийг хууль бусаар хуулбарлаж байна гэх яриа байдаг. Тухайлбал, Оросын “Су 27 СК” сөнөөгч онгоцыг БНХАУ хуулбарлан “J-11B” нэрээр үйлдвэрлэжээ. Гэхдээ хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа өргөжин тэлсээр байна.

ОХУ, Хятад хоёр сүүлийн жилүүдэд хамтарсан цэргийн сургууль хийх болсон нь олон улсад болгоомжлол бий болгосон. Хоёр улсыг цэргийн холбоо байгуулах вий гэх айдас олон улсад байна.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sainaa(202.126.88.66) 2019 оны 07 сарын 29

Hujaa oros 2 sanaa niilvel Mongold ashiggui.Tejeesen byaruu tereg evden gej...orosuud hashraagui yum baihdaa.Tcumiin tehnologi undur mergejliin injeneruud beldej ugsun odoo saran deer hun buulgan gej baina hujaa nar chadna shu.

0  |  0
Zochin (202.126.89.20) 2019 оны 07 сарын 28

Ягш дээ

0  |  0
Zochin(27.210.168.105) 2019 оны 07 сарын 28

Erguunuud ta nar yana daa jinhene huumsaa nuusan muur chin amerik sh dee buh gurnuudiin dund hov hayaj dain degdeej jiriin ard tumniig hayadaj uls orniig ugui hiij bdag mgol baigaliin bayalag geed bh yumgui tuldaal amerik oroldohgui bgaan malnuudaa

0  |  0
МОНГОЛ ХҮН (103.57.93.40) 2019 оны 08 сарын 13

ДЭЭР ХЯТАД 70 ЖИЛ ГАДААД УЛАСД ЦЭРГИЙН ТҮРЭМГИЙЛЭЛ ҮЙЛДЭЭГҮЙ ГЭСЭН БАЙХ ЮМ ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ ВЕТНАМЫГ ХАШРААНА ГЭЭД ВЕТАМЫН ХИЛРҮҮ ЦӨМРӨН ОРЖ БӨӨН ЮМ БОЛСОНЫГ ЮУ ГЭДЭГ ЮМ БОЛОО

2  |  0
нэк(103.229.120.239) 2019 оны 07 сарын 28

оросын хуулбарлсан зэвсэг хархад адилхан ч хүчин чадалын хувид гүйцэхгүй

0  |  0
зочин(49.0.212.162) 2019 оны 08 сарын 13

малнаас дор амьтад та нар их гүрнийг дүгнэх болоогүй

2  |  2
DR. PRADHAN(105.112.38.68) 2019 оны 07 сарын 30

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  2
DR. PRADHAN.LT.COL(105.112.38.68) 2019 оны 07 сарын 30

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  2
Зочин(103.229.122.219) 2019 оны 07 сарын 30

Дэлхийн 3р дайныг хятадууд эхлүүлэх гэж бэлдэж байгаа ч юм бил үү хятад тэр чигтэй цэрэгжсэн бэлэн байдалтай

0  |  1
Zochin(202.9.43.52) 2019 оны 07 сарын 27

Hyatad gadagshaa tsergiin turemgiilel uildehgui gej bgaa ch bolgoomjlohgui bol bolohgui. Germanchuud delhiin 2-r dainii ued ZXU-tai enhiin geree baiguulsan ch ZXU ruu dovtolj 4-n jil urgeljilsen aishigt dain uusgesen shuu dee. Gashuun surgamjiig martaj ul bolno. hyatduud OHU-tai hamtiin ajillagaagaa saijruulah bodlogo yavuulj bgaa ni jinhene tsaad sanaa ni Als dornodiig ooriin medliin bolgoh sanaa aguulj bgaa.

1  |  0
хүн(103.229.120.81) 2019 оны 07 сарын 27

ЭНЭ ДООР НЭГ АМЬТАН 2 танхимтай болвол хятад цэргийн хүчээ багасна гэж бодсон юм бхдаа

0  |  0
Бат(202.9.42.66) 2019 оны 07 сарын 27

Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

0  |  0
Z(182.160.33.137) 2019 оны 08 сарын 27

Гэхдээ л хумсаа нуусан муур шүү дээ БНХАУ нь, БНХАУ-ыг хамгийн сайна мэдэх улс Монгол улс болон Монголчууд шүү дээ бидний түүхэн дээр бүх зүйл тодорхой байгаа. Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй

4  |  0
Энэ(64.119.23.162) 2019 оны 07 сарын 27

Таманы хэрэг, вьетнамын дайн түрэмгийлэл байгаагүй юу

1  |  0
Top