89 настай өндөр настан Килиманжаро ууланд авирчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 27

АНУ-ын иргэн Энн Лоримор 89 насандаа дэлхийн хамгийн өндөр ноён оргилуудын нэг болох Килиманжаро ууланд амжилттай авирч, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Африкийн хамгийн өндөр ноён оргил Килиманжаро 5895 м өндөр юм.

Хэдэн жилийн өмнө тэрбээр мөн л Килиманжаро ууланд авирч, дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан гэнэ. Түүнээс хойш хэдэн сарын дараа өөр нэгэн өндөр настан түүний амжилтыг эвдсэн тухай дуулсны дараа дахин энэ оргилд гарахаар шийдсэн байна.

Авиралт эхлэхээс өмнө тэрбээр унаж, гүнзгий амьсгаа авч чадахгүй байжээ. Хангалттай хүчил төрөгч авч чадахгүй бол авиралтаа хийж чадахгүй болох вий гэж их айсан гэж Лоримор гэртээ харьсныхаа дараа ярьжээ.

Африк тив рүү ирж, очих, ууланд авирах зэрэг багтаад түүний аялал нийт есөн хоног үргэлжилсэн байна.

Тэрбээр Килиманжаро ноён оргил гарч амьдралын боломж муутай хүүхэд, залуучуудад туслах үүднээс мөнгө босгох зорилт тавьсан гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top