ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 05.25-20.29
  • Барилдлага: Үл зохилдох 
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй 
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 7 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Гөрөөсөн толгой одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top