АЙЛЧЛАЛ: Туркийн Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопыг угтан авлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг өнөөдөр (2019.07.29) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп  хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нарын албан ёсны хэлэлцээ эхэлсэн бөгөөд дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийнэ.

Түүнчлэн айлчлалын үеэр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахаас гадна Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлт болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sergelen (182.160.35.56) 2019 оны 07 сарын 29

Турк хар тамхи туркүүд дэд нүүр ѳгѳж болохгүй анхаар

0  |  0
Top