Турк руу 30 хоног зорчих визний хугацааг 90 хоног болгох санал тавьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Монгол Улс Бүгд найрамдах Турк улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын үеэр хоёр тал парламентын удирдлагуудын түвшинд “Туркиш-Эйрлайнс” компанийн тээвэрлэж буй зорчигчдын тоог нэмэх талаар санал солилцжээ. Харин Туркийн тал тус улсад зорчих Монгол иргэдийн визний хоног 30 байгааг 90 болгох, "Туркиш Эйрлайнс" компанийн онгоцыг долоо хоног бүр шууд нисгэх боломжийг нээж өгөх санал тавьжээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчилж өнөөдөр өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top