ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхний хувийн харилцаанд амжилт ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Хонь

Амьдралын эрч хүч өндөр байгаа ч аливаа үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий. Зөвлөгөө өг, бас ав. Баримт бичиг боловсруулахад алдаа гарахаас болгоомжил. Үйлчилгээний ажилчдад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Аз хүссэн үедээ ирдэг. Оройг гэртээ өнгөрүүлэхийг хичээ.

Үхэр

Хувийн харилцаанд амжилт ирнэ. Гэхдээ материаллаг асуудлыг шийдвэрлэхэд тийм ч хялбар биш. Санхүүгийн байдалдаа анхаар. Магадгүй та нөхцөл байдлыг буруу дүгнэж байж мэднэ. Эргэн тойрондоо илүү анхааралтай хандах хэрэгтэй. Өнөөдөр бие махбодод хор хөнөөл учруулж болох аливаа зүйлээс, ялангуяа архи, тамхинаас татгалз.

Ихэр

Бага зэрэг ядарна. Архаг өвчин сэдэрч болзошгүй учир биед хор болох зүйлс, ялангуяа жолоо барих, зүсдэг хэрэгсэл дээр ажиллахаас татгалз. Хувийн амьдралд амжилт ирнэ. Өөртөө хэт хайхрамжгүй хандах нь санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй юм.

Мэлхий

Гэр бүлийн асуудлаар амжилтад хүрнэ. Хүмүүсийн үйлдлийг аль болох эерэг талаас нь хар. Оюун санааны хувьд туршлага сууж, эргэн тойрноо харах хэрэгтэй. Таны идэвх зүтгэл эерэг хүмүүсийг өөртөө татна.

Арслан

Эдийн засгийн асуудлыг сонирхоно. Найз нөхөдтэйгөө уулзах нь үл ойлголцол, ядаргааг арилгаж магадгүй. Хамаатан садан, хүүхдүүдтэйгээ бүү зөрчилд. Байгальд, гэр бүлээрээ, ойр дотно хүмүүсийн хамт цагийг өнгөрүүлэхийг хичээ. Хайртай хүнтэйгээ романтик уулзалт хийх нь тайвшрал, баяр баясгаланг авчирна.

Охин

Тааламжтай өдөр. Амьдралын боломж өндөр байна. Одод танд хамгийн их амбицтай төлөвлөгөө гаргаж, зорилгодоо хүрэхэд  туслахад бэлэн байна. Сайн мэдээ, эсвэл ашигтай санал нь ихээхэн ашиг авчрах болно. Орой гэртээ байж, сайхан аялгуу сонс.

Жинлүүр

Бүтээлч жинлүүрийнхэнд тун амжилттай өдөр. Санхүүгийн ашиг олж, эсвэл сонирхол татахуйц санал авах боломжтой. Гэхдээ чухал шийдвэрийг цаг тухайд нь гаргахад хэцүү байх болно. Ойрын ирээдүйд амжилтад хүрэх цорын ганц арга зам бол аливаа ажлыг эхлүүлэх юм. Сэтгэл санаагаа тайвшруулахыг хичээ. Хэт их урам зоригийг бүү хүлээ.

Хилэнц

Өдрийн эхний хагаст санхүүгийн асуудалтай тулгарна. Одоо гол зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж, аливаа зүйлийн мөн чанарт нэвтэрч, санаагаа бодит байдалд хөрвүүлэх нь чухал юм. Шинэчлэх хүсэл эрмэлзлийг хослуулж, аливаа зүйлд ухаалаг, шударга хандах чадвартай болно. Үүний үр дүнд үдээс хойш материаллаг амжилтад хүрэх магадлал өндөр байна.

Нум

Дасгал хийж, гадаа болох үйл ажиллагаа, барилга, засварын ажилд оролц. Амжилттай арилжаа хийнэ. Хэсэг хугацааны турш таны бодол санааг эзэмдэх, сонирхолтой хүнтэй танилцах бололтой.

Матар

Сайн мэдээ, эсвэл сайхан санал авна. Энэ нь танд ашиг авчрах болно. Мөн нөхөр юмуу ойр дотнын найзаасаа бэлэг авч магадгүй. Одод хайр дурлалын асуудал дээр таныг ивээнэ. Гэнэтийн аз, эсвэл маш таатай нөхцөл байдал тохионо.

Хумх

Тайван өдөр. Түншүүдийн хоорондын харилцаа эв найртай байх бөгөөд энэ нь гэр бүлийн харилцаанд ч сайнаар нөлөөлнө. Тантай хамт байгаа хүн эмзэглэлийг тань хуваалцана. Үдээс хойш үндэслэлгүйгээр бага зэрэг гуньж магадгүй.

Загас

Өнөөдөр таны мэдрэмж ер бусын байна. Яарна. Та дуртай зүйлээ хийснээр үүссэн асуудлыг намжаах боломжтой. Өдрийн хоёр дахь хагаст гэрийн бүх ажлаа хойшлуулна. Хэрэв та өөрчлөлт хийхийг хичээж байгаа бол өнөөдөр маш их зүйлийг шийдэх боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.61) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top