“Гайхамшигт аялал” аяны сүүлийн таван тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа

2019 оны 08 сарын 07

ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны сүүлийн таван тохирлын эзэд наймдугаар сарын 04-ний Ням гарагт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлаар аялах азтай харилцагчдаар Б.Батбаяр, Т.Өлзийжаргал, С.Лхагважав, Н.И.Глушкова, Ү.Өнөрцэцэг нар тодорч, батламжаа авлаа. Байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёл хосолсон Бали арлаар аялж, “Гайхамшигт аялал”-ыг бүтээх харилцагчдадаа баяр хүргэе.

Тус аян зургаадугаар сарын 01-ээс долоодугаар сарын 31-ний өдрийг дуустал орон даяар хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бөгөөд ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмжид болон гадаадад уншуулаад сар бүр 300,000 төгрөгийн гүйлгээ тутамд нэг тохирлын эрх авч, урамшуулалд оролцсон харилцагчдаас нийт 10 азтай харилцагчийг ийнхүү тодрууллаа.

ХААН Банкны азтай 10 харилцагч үзэсгэлэнт Бали арлаар аялж, “Гайхамшигт аялал, Гайхалтай дурсамж”-ийг хамтдаа бүтээх юм.

Нийт азтанууддаа баяр хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top